ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн өмнө нь нээгдээгүй хаалгыг өнөөдөр дахин тогшоод үз

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 23

Хонь

Өнөөдөр таны амнаас ёндоо гэдэг үг салахгүй. Үнэхээр таныг аз ивээнэ. Өөрийгөө инээмсэглэх гэж хүчлэх хэрэггүй. Хүсэхгүй байгаа бол тэр л биз. Гэхдээ бусдад эелдэг байгаарай. Өнөөдөр олны дундаас ялгарах гэж хичээх хэрэггүй. 

Үхэр

Өмнө нь нээгдээгүй хаалгыг өнөөдөр дахин тогшоод үз. Өнөөдөр хаалга онгойх магадлал өндөр. Танд өнөөдөр нөхөрсөг уур амьсгалтай найз нөхөд нь хэрэгтэй. Эсрэг хүйстнийхээ аливаа саналаас татгалзаарай.

Ихэр

Өнөөдөр муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Энэ өдрийг тайван өнгөрүүлж чадахгүй л болов уу. Гэхдээ энд нь энэ өдрийн хамгийн гол утга учир нь. Амрахдаа зарцуулсан мөнгөндөө харамсана.

Мэлхий

Байр эсвэл машин зэрэг том хэмжээний худалдан авалт хийхэд таатай үе тохиож байна. Хэрэв хэн нэгэн гомдоовол хариу барих хэрэггүй. Харин уураа ямар ч хамаагүй хүнд гаргах вий

Арслан

Ажил дээр нь өдөр маш хурдан өнгөрч, та өөрөө өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ. Өнөөдөр юу ч болж байсан эргэн тойрны хүмүүст сэтгэл хөдлөлөө харуулах хэрэггүй.

Охин

Буяны үйл хийх боломж олгоно. Уйтгарлах хэрэггүй. Найз нөхдөө оройн хоолонд урьж, чин сэтгэлээсээ инээгээд ав. Хүмүүсээс чадахгүй зүйлийг нь шаардахаа боль.

Жинлүүр

Сүүлийн жилүүдийн үйл явдлуудын утга учрыг тайлна. Хэн нэгнийг хуурах гэж бүү оролд. Өөрөө тэнэг байдалд орно. Ямар ч асуудал таны уурыг хүргэх бөгөөд хүмүүст, ялангуяа хүүхдүүдтэй харьцахдаа тэвчээртэй байгаарай.

Хилэнц

Санааг нь зовоож байгаа зүйлийнхээ талаар настай хүнээс асуугаад үз. Тэр танд хариулт олоход нь тус болно. Дүрмийг эсрэг явах хүсэл төрөх ч нийгэм танаас хүчтэй тул бухимдал нь дарагдана.

Нум

Гаднын нөлөөнд автаж, зорилгоо өөрчлөх хэрэггүй. Өөрийнхөөрөө л бай. Удахгүй таны зөв байсныг хүмүүс ойлгоно. Хайртай хүнээ хуурвал хагархай тэвштэй үлдэнэ.

Матар

Толиндоо харахдаа инээмсэглэ. Бүтэн өдрийн цэнэгээ авна. Хайртай хүн нь гомдоовол уучилж чадахгүй. Айвал бүү хий, хийвэл бүү ай. Тиймээс шаналах хэрэггүй.

Хумх

Эсрэг хүйстнийхээ сонирхлыг татна. Үүнийг зөв ашиглаарай. Бардам зан бол нүгэл биш хэдий ч хэтрүүлэх хэрэггүй. Чухал мөч нь дэмий зүйлээс болж үнэгүйднэ.

Загас

Гэр бүлээрээ өөрийн гэсэн уламжлал бодож олоход таатай өдөр. Ажилдаа бүх сэтгэлээ гаргаарай. Их бодох нь танд ашиггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top