ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан гэрэлтэхээс бүү ай

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 28

Хонь

Өнөөдөр өөртөө илүү ихийг чаддагаа нотолно. Таны дотор ялагчийн сүнс сэрнэ. Өдрийн эхний хагас итгэлтэй бөгөөд ухаалаг алхам хийхийг шаардахыг анхаараарай. Эсэргүүцэлтэй тулгарвал саад бус харин гал болгож ашиглаарай.

Үхэр

Дотоод дуу хоолой хүчтэй байх ч нуугдсан мэт санагдана. Яарах хэрэггүй өөртөө бодох хугацаа өг. Аливаа ажил төрөл тайван эхлэх ч хожим нь итгэлтэй байдал мэдрэгдэнэ. Эргэлзээтэй нүүр тулбал тогтвортой байдал алхам алхмаар ирдгийг санаарай.

Ихэр

Үйл ажиллагааны урсгалаас гадна таныг хөгжүүлэх ухамсартай сонголт чухал. Та хялбархан урам орох ба төвлөрөх нь чухал. Та бусдад урам зориг өгөхдөө сайн ч өөрийгөө бүү мартаарай. Нэг ч гэсэн санаагаа хэрэгжүүлээрэй.

Мэлхий

Өдрийг санаа зовнил эсвэл итгэлгүй байдлаар угтана. Гэхдээ энэ нь зогсох дохио биш харин өсөлтийн цэгийг харуулна. Тав тухын ард нуугдахын оронд дотроо бий болго. Урагш алхам хийхэд сэтгэл тогтворжино.

Арслан

Удирдагчийн мэдрэмжээ сэрээх боломж гарна. Заавал бусдыг удирдах албагүй. Гол нь өөрийнхөө амьдралыг удирд. Таатай цаг хугацааг хүлээх хэрэггүй. Цаг хугацааг таатай болго. Гэрэлтэхээс бүү ай.

Охин

Төгс төгөлдөрт эрмэлзэх нь бус харин дэвшлийг үнэлэх нь чухал. Өөрийгөө “би илүү сайн хийж чадах байсан” гэх бус харин “би хийсэн” гэж дүгнэвэл энэ өдөр илүү үр бүтээлтэй болно. Жижиг ялалтууд бат бөх суурь болно.

Жинлүүр

Хийх хүсэл, бодох шаардлага хоёрын хоорондох тэнцвэрийг олох боломж гарна. Гэхдээ зөвхөн бодолдоо гацах хэрэггүй. Хэрэв төлөвлөгөө өөрчлөгдвөл азгүйдэл гэж бүү бод. Өнөөдрийн амжилт нь тайвнаар аливаад дасан зохицох чадварт оршино.

Хилэнц

Таны тэмүүлэл онцгой хүчтэй байна. Тодорхой зорилго сонговол итгэлтэй урагшилж, нөхцөл байдал танд ашигтайгаар эргэнэ. Өөрөөсөө ихийг шаардахаас бүү эмээ. Учир нь та өгсөж яваа. Дарамт шахалт бус итгэлтэй байр сууринд хүч оршдог.

Нум

Идэвхтэй үйл ажиллагаанд таатай. Та өдгөө онцгой итгэлтэй, өөрийнхөө санааг хэрэгжүүлэх чадвартай. Харин үдээс хойш хэт шулуун байхаас зайлсхий. Зөөлөн үг зарим үед илүү хүчтэй байдаг.

Матар

Ухаалгаар хөдөлбөл олон зүйлийг амжуулна. Төгс байхыг эрмэлзэх хэрэггүй. Үр бүтээмжтэй байх нь чухал. Сэтгэл хөдлөлдөө автахаас зайлсхий. Зөвхөн хийж чадах ажлаа барьж аваарай.

Хумх

Шинэ боломжуудыг нээнэ. Туршилтад бэлэн бай. Үнэтэй үр дүнд хүргэнэ. Хамгийн гол нь тал тал тийш самгардалгүй, таны өсөлтийн гараа болж чадах цэг дээр төвлөр. Өөрчлөлтийг санаачлагч нь болж магадгүй.

Загас

Сэтгэл хөдлөл нь эрч хүчний ч тэр, эргэлзээний ч тэр эх үүсвэр болно. Сэтгэлээ шаналгахгүйн тулд жижиг ч гэсэн үйлдэл анхаарлаа хандуул. Өөрийгөө сонс. Үдэш нь сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top