ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны санаандгүй гаргасан шийдвэр амжилтад хүргэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 29

Хонь

Өнөөдөр таны дур булаам байдал 100 хувь ажиллана. Хүслийнхээ жагсаалтыг бичиж эхлээрэй. Биеийн хүчээр өөрийнхөө зөвийг нотлох гэж хичээхгүй байсан нь дээр.

Үхэр

Өнөөдөр та хүүхдүүдээс урам зориг авна. Мэдээжийн зүйлийг ойлгохын тулд тэднийг ажиглаад үз. Хов жив ихтэй ярианаас хол байгаарай. Өөрөө өөртөө санаа тавиарай.

Ихэр

Өөртөө “Би чадна” гэж хэлээрэй. Учир нь та өнөөдөр үнэхээр чадна. Үдэш нь сэтгэл санаагаа тайвшруулах зүйл хийхэд гэмгүй. Ахмад настай хүмүүст өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж бүү оролд.

Мэлхий

Нүүдэл хийж магадгүй. Өнөөдөр та үүний эсрэг байгаа ч гэсэн удахгүй сайхан санаа байсныг ойлгоно. Сэтгэлийн яриа өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол хүндхэн яриа болно. Танихгүй хүмүүсийн саналаас татгалзаарай.

Арслан

Ямар ч таатай зүйл таны сэтгэл санааг өргөхгүй. Тиймээс боломжтой бол унтаж амар. Найз нөхөд нь гэнэт зочилно. Хэрэв өөр зүйл төлөвлөсөн байсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Үдэш сайхан болно.

Охин

Ач холбогдол өгөөгүй учрал таны бүхий л амьдралын хайр болж хувирна. Юу ч болж байсан өөрийгөө хэмлэх хэрэггүй. Үл тоогоорой. Хариуцлагаас зугтсан бол өөрийгөө зөвтгөх арга зам хайна.

Жинлүүр

Санаж сэдсэнээ хэрэгжүүлэхэд таатай өдөр. Найз нөхөртөө жижиг ч гэсэн тус бол. Та хоёрын нөхөрлөлийг бэхжүүлнэ. Баримт бичигтэй ажиллахад хүндрэл гарч болзошгүй. Ялангуяа санхүүгийн баримт бичиг.

Хилэнц

Өнөөдөр танд маш нөлөөтэй, хэрэгтэй хүнтэй танилцаж магадгүй. Тэр хүнээс харилцаа хэрхэн өрнөх нь шалтгаална. Хэн нэгэн танд өгсөн амлалтаа биелүүлэхгүй тул та сэтгэлээр унана. Аливаа чухал шийдвэрийг өдрийн цагаар гаргаарай.

Нум

Хэн нэгэн таны сонирхлыг татаж, та өдөржин мөрөөдөлдөө автан, сэтгэл хангалуун байна. Бусдыг хуурах гэж бүү хичээ. Өөрөө эвгүй байдалд орно. Үдэш нь хэзээ ч очиж байгаагүй газарт очиж магадгүй.

Матар

Дэргэд байгаа хүндээ таныг эрхүүлэхийг зөвшөөр. Таны мөс шиг байдал ямар ч утгагүй бөгөөд хайлах цаг нь болжээ. Өнгөрсөн цаг хугацаа эртний үйл явдлыг сануулахыг хичээнэ. Сэтгэл хөдлөлдөө бүү автаарай. Яаран бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.

Хумх

Өнөөдөр сонссон бүхэндээ итгэх хэрэггүй. Өөртөө жижиг ч гэсэн таатай зүйл хий. Бусдын тусламж хүссэн хүсэлтэд нухацтай хандаарай.

Загас

Танд хэлсэн бүхэнд хүндэтгэлтэйгээр сонс. Гэхдээ зөвхөн энэ тухай бодоод байх хэрэггүй. Санаандгүй гаргасан шийдвэр нь таны хувьд амжилтад хүрэх түлхүүр. Маш их хүсэж буй зүйлээ хэрэгжүүлээрэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.221) 2025 оны 10 сарын 29

Тоомжиргүй амьдар ном

0  |  0
Top