ӨРНИЙН ЗУРХАЙ: Цаг хугацаа жинлүүрийнхнийг чухал алхам хийхэд бэлтгэж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

Хонь

Өдрийг идэвхтэй эхлүүлж, эрч хүч, анхаарал шаардсан ажлаар дүүрэн байна. Эхний амжилтууд урам зориг өгч, итгэлийг нь нэмэгдүүлнэ. Үдээс хойш ядарч, бухимдах тул хатуу үг, огцом шийдвэрээс зайлсхий.

Үхэр

Удаан хойшлуулсан ажлаа дуусгахад тохиромжтой өдөр. Хүнд санагдаж байсан ажилд нь дэвшил гарна. Таны тэвчээр таны гол холбоотон. Өөрийнхөө байр сууринд хэт хатуу зогсвол маргаан дэгдэж болзошгүй. Тиймээс уян хатан, зөөлөн ханд.

Ихэр

Сэтгэл хөдлөлөөр баялаг өдөр. Бусадтай харилцахад таатай. Та бусдыг өөртөө татаж, шинэ танилтай болж, сонирхолтой мэдээлэл авна. Санаа төрвөл бичээд ав, хожим нь хэрэг болно. Ойр дотнын хүндээ тусалж, гэрийн ажилд оролцоорой.

Мэлхий

Тав тухыг нь алдагдуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй. Үр дүнд хүрэх эрмэлзэл нь бүхнийг хяналтад авахад нь тус болно. Хуучин төлөвлөгөөнөөсөө татгалзвал илүү ирээдүйтэй зүйлийн эхлэл болно.

Арслан

Зоригтой шийдвэр, үйлдэл хийхэд тохиромжтой. Чухал ажлыг амжуулах эсвэл хойшлуулсан алхмаа хийнэ. Санхүүгийн байдал нь таныг баярлуулна. Хувийн амьдралд нь сонирхолтой мөчүүд хүлээж байна.

Охин

Тайван өдөр тул эрч хүчээ нөхөж, яаралтай бус ажлаа амжуулах боломжтой. Цагийн илүү идэвхтэй өнгөрүүлэх эсвэл замд гарах санал ирж магадгүй. Гэхдээ өөрчлөлтөд бэлэн эсэхээ сайтар бодоорой.

Жинлүүр

Бүхнийг үнэлж цэгнэх боломж гарна. Ирээдүйнхээ талаар бодож тунгаахад тохиромжтой. Яарах зүйл үгүй тул төлөвлөгөөгөө тайван боловсруулж, хүчийг нь хумсалдаг зүйлээсээ татгалзаарай. Ямар нэгэн зүйл санаснаар нь болохгүй бол бүү гунигла. Цаг хугацаа таныг илүү чухал алхам хийхэд бэлтгэж байна.

Хилэнц

Зоримог алхам хий. Таны дотоод хүч тодоор илэрч, тодорхой зорилго тавивал олон зүйлийг амжуулна. Ажлын болон хувийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Хайр сэтгэлийн талбарт сэтгэл хөдлөл ихтэй байна.

Нум

Үдээс өмнө санхүүгийн болон ажил төрөлтэй холбоотой асуудлууд тодорхой болно. Тиймээс чухал шийдвэрээ энэ үед л гаргаарай. Хэрэгтэй уулзалтууд хүлээж байна. Үдээс хойш үл ойлголцол давамгайлна. Тэвчээртэй байхыг зөвлөж байна.

Матар

Хэт зөрүүдлэхгүй, тооцоотой хөдөлбөл амжилт ирнэ. Бүхнийг хянах гэж хичээ. Санхүүгийн асуудалд болгоомжтой хандаж, яаран шийдвэр гаргах хэрэггүй. Томоохон зардлаа хойшлуулсан нь дээр.

Хумх

Өглөөний жижиг хүндрэлүүд таны сэтгэл санаанд нөлөөлөхгүй. Хошин мэдрэмжээ хадгалаарай. Хамтын ажиллагааны сонирхолтой санал ирж магадгүй. Шинэ танилууд санаагаа хэрэгжүүлэхэд нь урам зориг өгнө.

Загас

 Сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Гэнэтийн таагүй байдал эсвэл шүүмжлэл бухимдуулах тул хэт ойр хүлээн авах хэрэггүй. Үдээс хойш санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуулаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top