
Спортын түүхэнд бүхэл бүтэн үеийн бэлэг тэмдэг болсон нэрс бий. Тэд шинэ санаагаараа сая сая хүний амьдралыг өөрчилж, олон үейг, үндэстэн ястануудыг нэгтгэж, энгийн хөдөлгөөнийг урлаг болгон хувиргаж, өрсөлдөөнийг хүн төрөлхтний баяр цэнгэл болгож чаддаг. Тийм л хүмүүсийн нэг нь 1861 оны арваннэгдүгээр сарын 6-нд Канадын жижигхэн Рамсей тосгонд төрсөн, биеийн тамирын даруухан багш Жэймс Нэйсмит байв. Энэ хүн дэлхийд сагсан бөмбөгийг бэлэглэсэн юм.
XIX зууны төгсгөлд залуу Нэйсмит Залуу эрэгтэйчүүдийн Христийн холбооны олон улсын сургалтын сургуульд (YMCA) багшилж байв. Тэрээр нэгэн нийтлэг асуудалтай тулгарсан нь өвлийн улиралд оюутнууд нь зааланд тоглоом тоглох боломжоор хомс байв. Хөлбөмбөг, бейсбол, рэгбиг танхимд тоглох боломжгүй, харин жирийн дасгал хөдөлгөөн нь нэгэн хэвийн, уйтгартай байлаа.
Тэгээд Нэйсмит хурд, уян хатан байдал, багаар ажиллах чадварыг хослуулсан, бусад спортын гэмтэл, бэртэл учруулахуйц мөргөлдөөнөөс зайлсхийсэн шинэ төрлийн тоглоом зохиохоор шийджээ. 1891 оны арванхоёрдугаар сард тэрээр заалны дээд давхрын хашлага дээр хоёр ширхэг тоорны сагс хадаж, тоглогчдод хөлбөмбөг өгөөд сагс руу шидэж үзэхийг санал болгов. Хоёрдугаар сар гэхэд оюутнуудынх нь сонирхлыг татсан энэхүү тоглоомын анхны дүрмийг тэр коллежийн сонинд нийтэлсэн байна. Ийнхүү сагсан бөмбөг мэндэлжээ.
Тэр мөчөөс хойш бараг 150 жил өнгөрсөн ч Нэйсмитийн бүтээлийн амин сүнс үүрд оршсоор байна. Түүний зохион бүтээсэн зүйл зүгээр нэг спорт биш харин сагсан бөмбөгийн талбай доторх бүхэл бүтэн ертөнц юм. Энэ нь шударга ёс, хамтын ажиллагаа, бодлого стратеги, өрсөлдөгчдөө хүндэтгэх сэтгэл зэрэг хүний мөн чанарыг тусгасан байдаг. Өнөөдөр сагсан бөмбөг Нью-Йорк хотоос Токио хүртэл, Улаанбаатараас Кейптаун хүртэл ойлгодог дэлхий нийтийн хэл болсон байна.
Жэймс Нэйсмит хэзээ ч алдар нэрийг хүсээгүй. Тэр бүтээлээ патентжуулаагүй, түүнээс нэг ч центийн ашиг олоогүй. Харин түүний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол залуусыг бие бялдрын болон сэтгэл санааны хувьд өсөж хөгжиж байгааг харах явдал байлаа. Хожим тэр Канзасын их сургуульд ажиллаж байхдаа тухайн сургуулийн сагсан бөмбөгийн багийг анх удирдсан бөгөөд тэндээс Америкийн сагсан бөмбөгийн уламжлал эхэлж, цаашлаад NBA, дэлхийн аваргууд, тэрбум хүнд танигдсан одод төрөн гарсан юм.
Өнөөдөр Жэймс Нэйсмитийн өвийг Сагсан бөмбөгийн алдрын танхимд мөнхөлсөн ч үнэн хэрэгтээ тэрээр сагсчин хүн бүрийн шидэлт, дамжуулалт, шүүгчийн дохио бүрт оршсоор байдаг. Нэйсмит 1939 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд түүний амьд ахуй байхад 1932 онд FIBA байгуулагдаж, 1936 онд түүний зохиосон тоглоом Олимпийн албан ёсны спорт болсон цаг үеийг харсныг FIBA-ийн албан ёсны түнш олон улсын 1xBet брэндийн шинжээчид дурсжээ.
Бидний амьдралыг хамгийн их өөрчилдөг хүмүүс бол улс төрч, эрдэмтэд бус, харин ердөө л дэлхийг илүү хөгжилтэй, илүү аз жаргалтай болгохыг хүссэн жирийн хүн байдгийг түүний төрсөн өдрөөр дурсаж байна. Нэйсмит энгийн нэг спортын төрлийг бүтээгээгүй. Харин биднийг шашин, орлого, арьсны өнгөөс үл хамааран хамтдаа баярлан хөгжилдөх боломжийг олгосон билээ.
Тийм ээ, сагсан бөмбөг бол зүгээр нэг спорт биш юм.

Сэтгэгдэл ( 0 )