ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн ажлын ачаалал ихтэй байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

Хонь

Хүмүүстэй илэн далангүй бай. Дүр эсгэсэн хүмүүсээс болж хий хардлага нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж таагүй зүйлс олныг хийж магадгүй. Таны хайр халамж дутаж буй хүмүүст хайраа түгээж, анхаарал тавь. Эрүүл мэнддээ анхаар. Хэт их ажиллах нь дархлааны системийг муутгана.

Үхэр

Түр зуурын саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай бай. Эрүүл мэндээ бод. Бага гэлтгүй өвчний шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид ханд. Өнөөдөр та амжилтын үзүүрээс атгах ч алхам бүрээ төлөвлөж, ирээдүйгээ хар.

Ихэр

Та хэн нэгнээс санхүүгийн хараат болж болзошгүй. Амаа мэдэхгүй бол таны амнаас унасан болгоомжгүй үг ажлын нөхдөд тань таагүй нөлөөлж мэдэхээр байна. Ажил хэргийн баримт бичигтэй харьцахдаа сэрэмжтэй бай.

Мэлхий

Ажлын ачаалал өндөр байна. Зуны амралт, найр наадмаар хуримтлуулсан энергийг яг одоо л гаргах цаг. Их ажлынхаа дундуур мэргэжлээ дээшлүүлж, мэдлэгээ тэлэх төлөвлөгөө гарга. Ирээдүйд тус болж мэдэх тул эргэлзэх зүйлгүйгээр оргилсон хүсэл тэмүүллээ чагна.

Арслан

Нийгэм бараан байгаа ч сайн талаас нь харахыг бод. Агшин бүрийг өөртөө тааламжтайгаар эргүүлэхийн тулд их зүйлийг тэвчихээс өөр аргагүй. Ажил, амьдралтай холбоотой ямар нэгэн мэдээ дуулдаж мэдэх тул эвлэрэх бэлтгэлтэй бай.

Охин

Өнөөдөр бол бэлэг. Адал сонин үйл явдал тохиолдоно. Эргэн тойрны зүйлс алгуур өөрчлөгдөж эхэлнэ. Өнөөдөр хуучны харилцаагаа санагалзсан, ер нь л “архиваа ухаж”, хуучнаа дурссан өдөр байна.

Жинлүүр

Бусдад чин сэтгэлээсээ талархал илэрхийл. Ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэндээ хайртайгаа мэдрүүлж, халамж тавь. Зарим хүнд буруу ойлгогдсон зүйлсийг одоо л засаж, өөрийгөө зөвөөр таниул.

Хилэнц

Уран бүтээл, эрдмийн ажил туурвихад тааламжтай өдөр. Гэвч олныг хамарсан үйл ажиллагаанд таарамжгүй. Гэнэтийн зүйл тохиолдох тул сэтгэлийн тэнхээтэй бай.

Нум

Шинээр холбоо тогтоосон хүмүүстэй болгоомжтой ханд. Хөрөнгө санхүүгийн асуудал дээр сэрэмжтэй бай. Жижиг асуудалд анхаарлаа хандуулахаас илүүтэй ирээдүйгээ бодсон шийдвэр гарга.

Матар

Элдэв арга, мэх сэдсэн өдөр. Гэвч арга, мэхтэй байх гээд бусдыг хуурч болохгүй. Өнөөдөртөө ямар нэгэн чухал шийдвэр гаргах гээд хэрэггүй. Дарга, удирдлагуудтайгаа харьцах, төрийн ажилтнуудад хандахдаа болгоомжтой бай. Онцын шаардлагагүй бол тэдэнтэй бүү харьц.

Хумх

Эргэлзэж, тээнэгэлзсэн өдөр. Өөртөө үнэнч бай. Хэдийгээр хайр дурлал чухал ч гэсэн өөрт байгаа үнэт зүйлдээ сэрэмжтэй ханд. Амьдралын чухал сорилттой нүүр тулна.

Загас

Заримдаа мэдлэг, чадвар тань хүрэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх зоригтой бай. Өөрт ашигтай шийдвэр гаргахын тулд долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Бодол ухаанаа цэлмэг байлгаж үнэ цэнээ өгөх ямар нэгэн зүйлд хөрөнгө оруул.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top