ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан гаднах төрхөд бүү хууртаарай

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Хонь

Таны амьдралд нүүдэл суудал гарч магадгүй. Удахгүй энэ бол сайхан санаа байсныг ойлгоно. Өнөөдөр оюун санааны хөгжилдөө цаг зарцуулахыг хичээгээрэй. Өнөөдөр танд маш уйтгартай байх болно.

Үхэр

Найз нөхөд нь энэ өдрийг галзуу гоё болгоно. Өнөөдөр танд цэвэр агаар зайлшгүй тул шахуу төлөвлөгөөндөө гадуур алхах цаг гаргаарай. Удирдлагын зүгээс шударга бус хандлага гаргаж болзошгүй.

Ихэр

Өөрийгөө 100 хувь ажилдаа зориул. Гадуур зоог барих хүсэл төрнө. Хэн нэгний сэтгэл булаам төрх таныг татаж, сэтгэл зүйн боол болгож, удирдана.

Мэлхий

Үдээс хойш та бүх хүнд боломжгүй зүйл үгүй гэдгийг батална. Цэвэр агаарт алхах нь танд туйлын хэрэгтэй. Өнөөдөр танд өөрөө усан онгоц болсон мэт санагдана. Гэвч энэ онгоцоо өөрөө залж чадахгүй.

Арслан

Гэнэтийн урилгаас бүү татгалз. Хүн бүр таныг зөвлөгөөгөөр дарж, бухимдуулна. Гаднах төрхөд бүү хууртаарай. Өнөөдөр хэзээ хэзээнээс хуурамч байна.

Охин

Урьд өмнө сайн гүйцэтгэсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр таны уран сэтгэмж хэт сайн ажиллана.

Жинлүүр

Хамгийн энгийн зүйлс танд хамгийн ер бусын мэдрэмжийг төрүүлнэ. Удаан хугацаанд хойш нь тавьсан жижиг сажиг ажлуудаа гүйцээх боломж олдоно. Биеэ барих хүсэлгүй байх тул хайртай хүнээсээ удаан хугацаанд хол байна.

Хилэнц

Өнөөдөр таны сэтгэл татах чадвар бүрэн хэмжээгээр ажиллана. Өнөөдөр удирдлага нь танд таатай хандахгүй. Ахмад настай хүнд өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж хичээх хэрэггүй.

Нум

Нөхцөл байдлаас зөв сургамж авна. Бусдын анхаарлыг татахгүйн тулд ажиглах байрлалд шилж. Хайртай хүн нь гомдоож магадгүй. Зүгээр өдөр нь биш.

Матар

Романтик харилцаа эхлүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр бүх хүн таны эсрэг нэгдсэн мэт байна. Та өөрөөсөө өөр хүнийг анзаарахгүй.

Хумх

Гэр бүлийнхээ гишүүдийг анхаарал, халамжаар эрхлүүлээрэй. Хайртай хүмүүсийнх нь аз жаргалаар гэрэлтэх нүд танд шинийг бүтээх урам зориг хайрлана. Хамгийн итгэлтэй хүндээ ч мөнгө бүү зээлээрэй.

Загас

Ер бусын эрч хүчтэй өдөр. Тиймээс үүнийгээ зуун хувь ашиглаарай. Найз нөхдөдөө тусалбал нөхөрлөлийг нь улам бэхжүүлнэ. Юу хийх, хаашаа очихоо мэдэхгүй байгаа бол зүгээр сугалаа авч, азаа сориорой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top