Хонь
Ашиг олох, шагнал гардах магадлал өндөр байна. Олны дунд нэр хүндээ өсгөнө. Олон жилийн хөдөлмөрийн чинь үр шим ийнхүү танд шагнал болон ирэх нь. Удахгүй мэргэжлийн ажлаар томилолтоор явна. Хуучин нөхөдтэйгөө уулзаж баяртай мөчөө хуваалц.
Үхэр
Сонголт хийхдээ эргэлзэж мэднэ. Удирдлагатай ам мурийсний эцэст ажлаа солих тухай бодож болох юм. Гэхдээ байдал эргэхийг хүлээ. Дуусгаагүй ажлаа дуусга. Тэвчээртэй бай.
Ихэр
Олон нийттэй харилцах ажил мэргэжилтэй хүмүүс амжилттай байх нь. Ухаалаг байвал урт хугацаанд нэр хүндээ хадгална. Материаллаг зүйлсийг хэт мөрөөсөх хэрэггүй. Ажил хэрэг сайн байвал аяндаа мөнгөтэй болно. Сайхан мөрөөдлөө цаасан дээр бичиж хүрэх зорилгоо тодорхойл.
Мэлхий
Хэрэггүй зүйлээр маргалдаад дэмий. Үр дагавар муу байх болно. Өөрийн нэрээ хичээ, хамгаал. Эрхэлсэн ажил тань чадлыг чинь шавхана. Үзэл бодол нь холбиромтгой хүмүүст бүү итгэ. Гаднын ятгалгад бүү авт. Түр зуурын ашиг хонжоо хайгаад дэмий.
Арслан
Хийх гэж байгаа зүйлээ дахин сайн нягтал. Хайртай хүмүүстэйгээ муудалцаж магадгүй тул сайн ойлголц. Хүлээцтэй бай. Олон жил хичээсний эцэст ажил чинь бүтэж магадгүй. Залхуурал тус хүргэхгүй. Аливаа ажлыг дараа нь гэж бүү хойш тавь.
Охин
Бие, сэтгэлийн ачаалал их байна. Ажлаа шинэчил. Асуудалд хөнгөн хуймгай хандаж хэрэггүй. Бодсон ажлаа хэрэгжүүлэх гарц, гаргалгаа хай. Урьд алдсанаа бодоод шилээ маажаад суух хэрэггүй. Энэ бүгдийг мартах гээд л аргаа шавхаад дэмий. Урагшаа харж, ирээдүйгээ бод.
Жинлүүр
Сэтгэл санаа чинь хуйсагнаж мэднэ. Гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэгэнтэй хамтрах гээд ч яараад дэмий. Хийж буй ажлаа хяналтдаа байлга. Мэдрэмжээ дагаж чадвал амжилт ирж мэдэхээр байна.
Хилэнц
Төлөвлөгөөгөө бүрэн харж, сайтайр тунгаа. Ажлаа удаан хугацаанд амжилттай үргэлжлүүлэхийн тулд хөрс сууриа сайн бэлд. Бусдаас нэрэлхэлгүй асууж, зөвлөгөөг нь дага. Залуу хосууд гэр бүл болон үр хүүхэдтэй болох талаар бодож эхэлнэ.
Нум
Ажлын идэвх өндөр байна. Аливаа бичиг баримтад гарын үсэг зурахдаа анхаар. Ажлын шинэ түнштэй таарна. Эрүүл мэндээ анхаар. Шаардлагатай шинжилгээг хийлгэ. Амьдралын эрч хүч өндөр байна.
Матар
Өнөөдөр ээдрээтэй зүйлтэй учирч болзошгүй. Ажил хэргийн харилцаанд хайрга хандсанаас болж таагүй уур амьсгал давамгайлж мэдэх нь. Сэтгэл санаа чинь таагүй байснаас буруу алхам хийж болзошгүй. Аливаа зүйлд дасан зохицож чадвал эрсдлээс сэргийлнэ.
Хумх
Аливааг зөв талаас нь хар. Шударгаар хөдөлмөрлөж чадвал хув хүнийхээ хувьд өсөж дэвшинэ. Сэтгэл санаагаа хяна. Урт хугацааны амжилттай байхын тулд илүү хянуур бай.
Загас
Хийх ажлаа өрж тавиад, хэрэгжих боломжтойг нь сонгоод даруйхан ажлаа эхэл. Бүтэх магадлал өндөр байна. Өнөөдөр таны гаргах өчүүхэн алдаа их бэрхшээлд хөтөлж мэдэх тул сайтар анхаарлаа төвлөрүүл. Дэмий цаг үрсэн уулзалтаас татгалз. Бусадтай түр, тар гэж өөрийгөө болон бусдыг ядраагаад хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )