ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн сонирхолтой гэсэн зүйлээ л хий

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

Хонь

Өнөөдөр дэлхий ертөнц зөвхөн таныг тойрон эргэж байгаа мэт санагдана. Халаасны хулгайчийн бай болох болзошгүй тул хянуур байхыг зөвлөжээ. Өнөөдөр таны амьдралд болж буй бүхэн цагаа олоогүй.

Үхэр

Өнөөдөр та өөртөө “Би чадна” гэж хэлээрэй. Та үнэхээр чадна. Зарим үхрийнхний хувьд хэвийн ертөнц нь нурна. Өнөөдөр хоол хийх гэж хичээх хэрэггүй.

Ихэр

Өнөөдөр гэрийн тэжээвэр амьтан үрчлэхэд сайн. Тантай олон жилийн турш амьдарна. Өнөөдөр таны чихэнд хүрэх тусламж хүссэн хүсэлтэд нухацтай хандаарай.

Мэлхий

Өнөөдөр асуултыг хариулт хайсаар байна. Гэвч хариулт нь таны хайж байгаагаас ч ойр бий. Таны мөрөөдөмтгий зан сүүлийн үед зорилгодоо хүрэхэд нь тус биш ус болж байна. Хайр сэтгэлийн асуудалд зүрхээ дагаарай. Зөв сонголтыг хэлж өгнө.

Арслан

Цаг агаар ямар ч байсан та баяртай хүлээн авна. Учир нь хувь заяа нь танд гэнэтийн бэлэг барина. Хэт шулуун зангаасаа болж эргэн тойрны болон дотнын хүмүүстэй сөргөлдөнө. Хэн нэгний түрэмгий занд хариу барих хэрэггүй.

Охин

Гэрээнд гарын үсэг зурахаас бүү ай. Ашигтай байх баталгааг од эрхэс олгож байна. Муудалцсан хүнтэйгээ харилцаагаа сэргээхэд таатай. Та өөрийн байр сууриндаа баттай зогсоно. Тайван, цэгцтэй байснаар санхүүгийн асуудал дээр алдаа гаргахаас зайлсхийнэ.

Жинлүүр

Ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцоод үз. Од эрхэс ялна гэжээ. Сайтар бодож боловсруулсан мэт санагдаж байгаа бол ирээдүйтэй нь холбоотой аливаа ажлыг эхлэхээсээ дахин сайтар тунгаагаарай.

Хилэнц

Сонирхолтой гэсэн зүйлээ л хий. Эргэн тойрноо харж, байгалийн сайхныг мэдэр. Хожим нь харамсахгүйн тулд үйлдлээ хянаарай. Худал хэлэх, хоёр нүүр гаргах хэрэггүй. Илчлэгдэнэ.

Нум

Хүн бүр таныг сонсоно. Өнөөдөр хийх боломжтой ажлыг хойшлуулах хэрэг байна уу? Өнөөдөр таны оюун ухаан амарч байгаа тул толгойгоо ажиллуулах гэж бүү хичээ. Харин зүүд нь сонирхолтой дохио илгээнэ. Зүүдээ манаарай.

Матар

Сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж, саруул ухаандаа итгээрэй. Галт тэрэгний өмнө гүйх хэрэггүй. Ингэснээр та зөвхөн дотнын хүмүүсийнхээ уурыг барж байна. Үдшийг итгэдэг хүнтэйгээ хамт өнгөрүүлээрэй.

Хумх

Шинэ хүмүүстэй танилц. Таны утасдахыг хүлээж байгаа хүн рүү залгаарай. Бизнес эрхэлдэг бол сэтгэлийг нь зовоосон асуултын хариултыг олно. Шударга бус өрсөлдөгч, атаархагчидтай асуудлаа шийдэх боломж олдоно.

Загас

Зарим нөхцөл байдал таныг бухимдуулах ба уураа ойр дотнын хүмүүстээ гаргах хэрэггүй. Хэн нэгэн таныг төөрөгдөлд оруулах гэж оролдоно. Мэдээллийг нягталбал худалчийг хялбархан илчилнэ. Буян үйлдвэл эрч хүч нь цэнэглэгдэж, сэтгэлийн амар амгаланг эдэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top