Хонь
Энэ өдөр танд зөв чиглэлд явж байгаа итгэл, мэдрэмж төрүүлнэ. Хүссэнээс ч их ажилтай байсан ч бүхнийг цэгцлэх хүч олно. Хүмүүс дуртайяа таныг сонсож, итгэж, дэмжинэ. Хуучин ажлуудаа дуусгаж, үнэхээр чухал гэсэн хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлээрэй.
Үхэр
Хурд шаардаагүй ажлыг бие даан гүйцэтгэхэд тохиромжтой. Таны аажуу хэмнэл өнөөдөр танд ашигтай. Бусдын бага зэргийн алдааг ойр хүлээн авах хэрэггүй. Нөхцөл байдлыг зөөлнөөр зас. Үдэш нь эрч хүчээ сэлбэг, өөртөө тохь тухыг бэлэглээрэй.
Ихэр
Идэвхтэй, урам зоригтой өдөр. Бусдын үл анзаарах сонирхолтой санааг соргогоор хүлээн авна. Бусадтай илэн далангүй, сонирхолтой яриа өрнүүлж, үүний ачаар удаан хойшлуулсан зүйлээ шийдэж дөнгөнө. Үдээс хойш гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан яриа өрнүүлээрэй.
Мэлхий
Сэтгэл санаа тайван, амгалан байна. Бусдыг дэмжиж, дэлхийгээс анхаарал, халамжийн дохио авна. Жижигхэн баяр баясгалан, таатай мэдээ дуулна. Энэ өдөр гэрийнхэндээ санаа тавьж, тайван уулзалт хийх эсвэл чин сэтгэлээсээ ярицахад тохиромжтой.
Арслан
Энгийн ажилд анхаарлаа хандуулаарай. Эндээс л та сэтгэл хангалуун үлдэнэ. Өмнө нь цаг зав гардаггүй байсан нарийн зүйлс нээгдэж, нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход тус болно. Ойр дотнын хүмүүс нь танаас зөвлөгөө эсвэл оролцоог хүснэ.
Охин
Энэ өдөр хүлээснийг бодвол идэвхтэй байх ба та ч хурдан хэмнэлдээ орно. Логик сэтгэлгээ, нарийн нямбай байхыг шаардсан ажил дээр төвлөр. Үл таних хүмүүсийн мэдээлэл худал байж болзошгүй тул нягтлаарай.
Жинлүүр
Маш таатай өдөр. Олон зүйлийг төвөггүйхэн бүтээнэ. Та нөхцөл байдлыг тодорхой харж, цаад утга учрыг ойлгож байгаа тул зөв шийдвэр гаргана. Таны саналыг үнэлэх ба санаануудыг нь ч амархан дэмжинэ.
Хилэнц
Өнөөдөр аливааг тайван, бодитоор олж харна. Задлан шинжлэх чадвар нь алдаанаас зайлсхийхэд нь тус болно. Үг, үйлдэлдээ болгоомжтой байвал байр сууриа бэхжүүлнэ. Анхаарлаа шаардсан эсвэл хүндхэн ажлуудаа өнөөдөр дуусгаарай.
Нум
Бага зэрэг сэтгэл зовнино. Нарийн шийрийн зүйлс илүү нухацтай болж таарна. Харин үд дунд гэхэд та өөрийнхөө алхамд итгэлтэй болно. Хамгийн гол нь яарах хэрэггүй. Өөрөөс боломжгүй зүйлийг бүү шаард.
Матар
Хүчин чармайлтыг нь анзаарч, үнэлэх нь танд маш чухал санагдана. Үүнд албаар анхаарал татах гэж хичээх хэрэггүй. Цаг нь болохоор үнэлнэ. Санхүүгийн хувьд аз тохионо.
Хумх
Таатай гэнэтийн бэлэг, азтай тохиолдлоор дүүрэн өдөр. Эрч хүч нь оргилж, эртнээс бодож байсан алхмаа хийхэд бэлэн болно. Санхүүгийн болон ахуйн асуудлууд илүү хялбар шийдэгдэнэ.
Загас
Олон зүйлийг бүтээнэ. Бусдын хувьд хүндрэлтэй асуудлыг шийдэх арга замыг хурдан олно. Энэ цаг үеийг чухал ажлаа амжуулахад зориулаарай.

Сэтгэгдэл ( 0 )