
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш гурван жил өнгөрч байна.
Хөдөлгөөнд нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа 54 аж ахуйн нэгж бусдыгаа төлөөлөн 530 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа.
2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан байна.
Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдлээ. 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.
“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо”, Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хөнгөн, хүнсний салбар бүрдүүлж байна. Эдгээр нь дээрх салбаруудад тогтвортой, кластер системийн суурь бэхжиж байгаагийн илрэл гэж болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ”Хүнсний хувьсгал”-д нэгдэн, үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд болон хамтран ажиллаж байгаа төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудад талархал илэрхийллээ.
Төр, засгийн тогтвортой бодлого, дэмжлэг, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнд хүрдэг, монголчууд нэгдэж, хамтран зүтгэвэл юуг ч бүтээж чаддагийг “Хүнсний хувьсгал” харуулж байгааг хэллээ.
Цаашид ололт, амжилтаа улам бататгаж, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдээ дэмжихийн зэрэгцээ ард иргэдийг эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Гадаадын улс орнууд, тухайлбал Латин Америк, Европ, Азийн олон орон хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангахад дунджаар 20-30 жил зарцуулсан байдаг.
Иймээс “Хүнсний хувьсгал”-ын хугацааг таван жил гэж хязгаарлалгүй, тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, иргэд илэрхийлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргаж байна.
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:




Сэтгэгдэл ( 0 )