Тэргүүн Шадар сайд ОХУ-ын “Газпром” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, УУЛЗЛАА

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 12 сарын 19

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, Монгол Улсын хүртэх ашиг, боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. 

Монголын талаас уг төсөл нь эдийн засаг, нийгмийн бодит хөгжил, шинэчлэлийг дэмжих стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэж, төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд байлгах чиглэлд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. 

Оросын талаас төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад байгалийн хийг ахуйн хэрэглээ, айл өрхийн халаалт, тээвэр, цахилгаан станцуудын түлшинд ашиглах бодит боломж бүрдэхийг онцлон тэмдэглэв. 

Тус төсөл нь эдийн засгийн өндөр өгөөжтэйгээс гадна Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, шинээр ажлын байр бий болгох зэрэг нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх стратегийн ач холбогдолтой гэж талууд үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(206.248.200.242) 2025 оны 12 сарын 20

Ёстой тархины тураалтай юм бна Ж. Энхбаяр гэгч энэ этгээд хэнтэй юу ярихаа огт мэддэггүй хөгийн гар бна даа. Монголд тулгамдсан асуудал болоод байгаа шатахууны нийлүүлэлтийн талаар ярихгүй ажлын байр ч гэх шиг шууд огцруулбал таарна

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 12 сарын 20

ULAAN OROSIIN FASHISTUUD DUTAAD BGAA BOLOLTOI KKK

0  |  0
ganaa(178.174.229.45) 2025 оны 12 сарын 20

ULAAN OROSIIN FASHISTUUD DUTAAD BGAA BOLOLTOI KKK

0  |  0
Top