Пакистаны шүүхээс Ерөнхий сайд асан Имран Хан болон түүний гэргий Бушра Биби нарт улсын онц үнэт эдлэл, бэлэг дурсгалын зүлийг хууль бусаар хадгалж, зарсан хэрэгт буруутай гэж үзэн 17 жилийн хорих ял оноолоо.
Шүүх бүрэлдэхүүн бямба гарагт хуралдаж Саудын Арабын Засгийн газраас өгсөн үнэт эдлэл, бэлэг дурсгалын зүйлийг зах зээлийн үнээс маш доогуур үнэлгээгээр зарж, хувьдаа завшсан гэж үзсэн юм. Ингэснээр олон жилийн турш үргэлжилсэн хэрэг ийнхүү шийдэгдлээ.
Шүүх хуралдааны явцад Имран Хан болон түүний эхнэр тулгасан ялыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Пакистан хүчин төгөлдөр мөрдөгддөг хуулиар төрийн өндөр албан тушаалтнуудад гадаадын төрийн тэргүүнүүдээс өгсөн бэлгийг хадгалахаар бол зах зээлийн үнээр худалдаж авсан баримт бүрдүүлэхийг шаарддаг. Гэвч Имран Хан болон түүний эхнэр энэ хуулийг зөрчиж нийт 285.5 мянган ам.доллароос 10 мянган ам.доллароор бага үнийн дүн бүрдүүлсэн гэж үзэн ял оноосон юм.
Шүүхийн шийдвэрийг “Техрик-э-Инсаф” нам эрс буруушааж буйгаа зарлаад “түүхийн хар толбо” гэж дүгнэсэн байна.
Өдгөө 73 настай Имран Хан Пакистан улсын улсын Ерөнхий сайдын албыг 2018-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл хашсан. Түүнд итгэл үзүүлэх эсэхийг Пакистаны хууль тогтоох байгууллага хэлэлцээд албан тушаалас нь огцсон юм. Улмаар 2023 оны наймдугаар сард түүнийг авлига авсан, улсын нууц задруулсан гэх янз бүрийн ял тулгаж шоронд хорьсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )