ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан бусдын хил хязгаарыг хүндэтгээрэй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Энэ өдөр дотоод сэтгэлдээ урам зоригоор дүүрэн сэрнэ. Үйл явдлыг түргэтгэх хүсэл төрөх ч од эрхэс эхлээд бодлоо цэгцлэхийг зөвлөж байна. Тодорхой зорилго хурднаас илүү чухал. Үдээс хойш хувийн санаачилгатай нь холбоотой таатай мэдээ дуулна.

Үхэр

Хаана танд сайхан хаана таагүй байдгаа онцгой мэдэрнэ. Ээнэ мэдрэмжээ үл ойшоож болохгүй. Өөртөө халамж тавьж, санхүүгийн асуудал, хувийн хил хязгаараа бэхжүүлэхэд тохиромжтой. Үдэш нь таны итгэлийг сэргээх халуун дулаан яриа хүлээж байна.

Ихэр

Хөдөлгөөн, харилцаагаар дүүрэн өдөр. Санаандгүй уулзалт хийж, мессеж авах эсвэл шинэ санаа төрнө. Илүү зүйл ярихаас зайлсхий. Өнөөдөр үг онцгой жинтэй байна. Эртнээс санааг нь зовоож байсан асуудал тодорхой болно.

Мэлхий

Сэтгэл санаа тогтворгүй байх ч энэ л байдал нь өөрийнхөө чин хүслийг илүү гүнзгий ойлгоход нь тус болно. Эргэлзэх мөч тохиох ч чухал дүгнэлт хийхэд хүргэнэ. Ганцаар байх цаг гарга. Өнөөдөр чимээгүй орчин аливааг эмчилнэ.

Арслан

Өөрийгөө хэр чухал болохоо батлах хүсэл төрнө. Энэ эрч хүчээ уран бүтээл эсвэл хэрэгтэй санаачилга хэрэгжүүлэхэд зориул. Өөрийгөө илэрхийлэх таатай өдөр ч бусдын хил хязгаарыг хүндэтгэхийг шаардаж байна.

Охин

Чимхлүүр, анхаарал шаардсан ажил хийхэд тохиромжтой. Үйл явдлыг түргэтгэх хэрэггүй. Аажим хөдөлбөл илүү үр дүнд хүрнэ. Нарийн ширийн зүйлийг анхаараарай. Үүнд л амжилтын үндэс нуугдаж байгаа.

Жинлүүр

Үйл явдлыг өөр нүдээр хараарай. Өөрийнхөө үзэл бол эсвэл хандлагыг өөрчлөх хэрэг гарна. Бүү эсэргүүц. Энэ нь дотоод тэнцвэрт хүрэх алхам юм шүү. Яриа хэлэлцээ хийх, шударга яриа өрнүүлэхэд тохиромжтой.

Хилэнц

Зөн совин нь онцгой өндөр байна. Хүмүүсийн сэтгэл санаа, далд санааг төвөггүй уншина. Үүнийг бусдыг хянах гэж бус харин ойлгохын тулд ашиглаарай. Стратегийн шийдвэр, чимээгүй ялалт байгуулахад сайн өдөр.

Нум

Хил хязгаараа тэлэхийг уриалан дуудаж байна. Шинэ санаа эсвэл яриа өөрчлөлт хийх урам зориг өгнө. Илүү цараатай мөрөөд. Жижиг алхам том эрх чөлөөний мэдрэмжид хөтөлнө.

Матар

Нухацтай бодлогод автана. Төлөвлөх, шинжлэх, гол зорилгуудаа тодорхойлоход таатай. Бусдын хариуцлагыг үүрэх хэрэггүй. Урдах замаа л сайн хар.

Хумх

Бодол нь үйл явдлаас түрүүлнэ. Бусад хүмүүсийн мухардсан газраас та шийдэл олж харна. Бусдаас ялгарахаас бүү ай. Онцгой байдал таны давуу тал. Үдэш санаандгүй хэдий ч таатай өөрчлөлт гарна.

Загас

Урам зориг, нарийн мэдрэмжээр дүүрэн өдөр. Та гоо сайхан, анир чимээгүй байдлыг хүснэ. Уран бүтээл эсвэл мөрөөдөхөд тохиромжтой. Дотоод дуу хоолойгоо сонс. Танд зөв чиглэл зааж өгнө.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top