Цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас нэг хүн амиа алджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өчигдөр Швейцарын Альпийн нуруунд оршдог Энгельбэрг цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас 61 настай эмэгтэй амиа алджээ.

Уг ослын улмаас амиа алдсан хүн нь орон нутгийн оршин суугч, 61 настай эмэгтэй байсныг цагдаа нар мэдэгджээ. Осол гарах үед тус эмэгтэй бүхээгт ганцаараа зорчиж байсан байна.

Осол гарах үед уулын ойр орчимд салхины хурд 80 км/цагаас дээш байсныг цагдаагийн газар мэдээлжээ. Салхины хурд 60км/цагаас дээш гарсан тохиолдолд ихэнхдээ уулын дүүжин тээврийн үйл ажиллагааг зогсоодог гэв. Уг ослын дараа 40 орчим бүхээгээс 100-200 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлж, дүүжин тээврийн үйлчилгээг бүрмөсөн зогсоосон байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top