Хонь
Тийм ч хөгжилтэй өдөр биш. Итгэл нь хаашаа ч юм алга болж, төмөр мэт санагдаж байсан хатуу шийдвэр нь эргэлзээ төрүүлнэ. Чухал баримт бичигт гарын үсэг зурахгүй байсан нь дээр. Хувийн харилцаандаа асуудал шийдэх гэж бүү яар.
Үхэр
Мягмар гараг тун аятай байна. Мөнгөний тал дээр боломжууд гарна. Үдээс хойш найз нөхөд тэргүүн эгнээнд гарч ирнэ. Үнэн таагүй байсан ч ярихаас бүү ай. Таныг гоё үгний төлөө бүс харин шулуун зангийнх нь төлөө хайрладаг. Өнгөрсөн цагт үлдээсэн хүн нь гарч ирнэ.
Ихэр
Гэрийн ажилдаа анхаар. Ахуйн асуудлаа шийдэх хэрэг гарна. Эргэн тойронд эмх цэгцтэй байвал таны бодол бас цэгцэрнэ. Нэгэн зэрэг олон ажил амжуулдаг чадварыг нь од эрхэс тэтгэнэ. Тиймээс хойшлуулсан ажлуудаа эхлүүлээрэй.
Мэлхий
Тодорхойгүй шалтгаанаар түгшүүр мэдэрнэ. Юу ч болоогүй байхад сэтгэл нь хүнд. Зөн совин нь ажиллах ч хэрэгтэй зүгт биш. Энгийн үгнээс далд утга хайж эхэлнэ. Хайртай хүн нь хүйтэн хөндий байвал салах тухай бодох биш зүгээр юу болсон тухай асуу. Од эрхэс таны мэдрэмжийг төөрөгдүүлнэ.
Арслан
Мягмар гараг таныг эрхлүүлнэ. Бусадтай хэл амаа амархан ололцоно, Харизм нь хоёр дахин хүчтэй ажиллана. Харин хэтрүүлж болохгүй. Үдшийг танд баяр баясгалан өгөх гэж зориулжээ.
Охин
Мягмар гараг танд ховор бөгөөд таатай мэдрэмж төрүүлнэ. Аливаа асуудлыг бүхлээр нь харна. Хэрэв урилга авбал татгалзаж болохгүй. Өөртөө найдах нь зөв ч нийгэмших ч бас хэрэгтэй.
Жинлүүр
Гайхалтай өдөр. Амжилт хийсвэр бус бодитоор ирнэ. Албан тушаал ахих, мөрөөдөж байсан төсөлд урих зэрэг тодорхой байна. Хамгийн гол нь бодох хэрэггүй, шууд зөвшөөрөөрэй. Таны брэнд болсон шийдэмгий бус байдал таны дайсан. Хаалгыг чинь тогшиж байгаа боломжууд баасан гараг хүртэл хүлээхгүй шүү.
Хилэнц
Ажил дээрээ таны 100 хувь зөв байсан ч маргаанаас хол бай. Гэмгүй хамтрагч нь хүртэл таныг өөрийн эрхгүй нударга зангидах үг хэлнэ. Гүнзгий амьсгаа ав, та өнөөдөр бухимдалтай байгаа. Гэр бүлийнх нь гишүүдэд зарим үед таны хоёр чих л хангалттай байдаг. Тиймээс зүгээр сонс.
Нум
Энгийн нэг өдөр. Онцгой зүйлд дуртай таны хувьд гунигтай байж магадгүй. Гэсэн ч өнөөдөр адал явдал хайх хэрэггүй. Та амбицтай зорилго тавихдаа шилдэг нь ч яг хүссэн зорилго нь мөн эсэхийг шалгадаггүй. Тиймээс өөрөөсөө хариулт хай.
Матар
Энэ долоо хоногийн хамгийн хүнд өдөр. Эргэн тойрны бүх зүйл баасан гарагийн оройн хурал шиг саарал, утгагүй мэт санагдана. Хоёр хоногийн дараа гэхэд од эрхсийн байрлал өөрчлөгдөж, бүх зүйл хивэндээ орно.
Хумх
Тайван, ажил хэрэгч өдөр. Бодол санаа чөлөөтэй урсаж, анх харахад утгагүй мэт санагдах санаа орж ирнэ. Та байнга цагаасаа түрүүлдэг тул өнөөдөр утгагүй санагдсан зүйл сарын дараа гайхалтай төлөвлөгөө болж хувирна.
Загас
Хэцүүхэн л өдөр байна. Хэмжээнээсээ том сэлүүртэй урсгал сөрж байгаа мэт мэдрэмж төрнө. Хамгийн мэдрэмтгий ордныхон өнөөдөр хамгийн мэдрэмтгий байна. Бусдын зовлонг өөрийн мэт хүлээн авч, зөөлөн шүүмжийг хүртэл хүйтэн ус цацуулсан мэт хүлээн авна. Гэртээ харин замдаа бухимдлаа тайлахын тулд гүнзгий амьсгалаарай.

Сэтгэгдэл ( 0 )