ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны тархи яг супер компьютер шиг ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Ажил дээр нь бүх ажил мэлхийн хурдаар явна. Үйл явцыг түргэтгэх гэж хичээ. Хувийн амьдралдаа жижиг сажиг зүйлд хүртэл ач холбогдол өгч, хайртай хүнийхээ үйлдэл бүрээс өө олж харна. Та зүгээр ядарсан. Тиймээс үглэхээ азна.

Үхэр

Амьдрал сайхан. Ажил дээр нь бүх зүйлд танд ашигтайгаар эргэж, та өөртөө итгэлтэй, дур булаам, таны үгнээс татгалзахын аргагүй. Үдээс өмнө ажлаа амжуулаарай. Ганц бие үхрийнхэн дэргэд байгаа хүнээ анзаараарай.

Ихэр

Эргэн тойронд бүх зүйл тосоор хучигдсан мэт гулгана. Өнөөдөр зууны урвалт шиг санагдсан бүхэн маргааш зүгээр нэг үл ойлголцол байсныг ойлгоно.

Мэлхий

Бүх зүйл хэвийн байх ч таны дотор эргэлзээ дүүрэн. Өнөөдөр сэтгэл хөдлөлөөр  шийдвэр гаргах хэрэггүй. Хожим нь харамсана. Ганцаар байхыг хичээхийн оронд хэн нэгэнтэй ярилцаад үз. Сэтгэл нь уужирна.

Арслан

Аз танаас нүүр бууруулжээ. Тиймээс өнөөдөр чухал гэсэн бүхнийг хойш нь тавиарай. Хувийн амьдрал нь нам гүм байна. Адал явдал эрж, хайртай хүндээ гомдохын оронд анхаарал, халамж тавиарай.

Охин

Өнөөдөр бүх зүйл яг цаг шиг ажиллана. Яриа хэлэлцээ амжилттай болж, баримт бичигт гарын үсэг зурж, хамтрагчид нь маргахгүйгээр зөвшөөрнө. Үдэш мөн гайхмаар таатай. Өнөөдөр шалтгаангүйгээр баярлаад аваарай.

Жинлүүр

Ажил дээр нь зүгээр нэг сайхан өдөр бус харин бүх зүйл бүтдэг гайхалтай өдөр хүлээж байна. Удирдлага нь таныг санаачилгыг үнэлж, хамтрагчдаасаа ч өндөр үнэлгээ авна. Хайр сэтгэлийн талбар дээр ч гайхалтай байна.

Хилэнц

Өнөөдөр таны өдөр биш. Бухимдах нь хэвийн зүйл ч цагаа олоогүй тэнэг асуулт тавьсан хамтрагчид уураа гаргах нь буруу. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй. Гэртээ ч хайртай хүмүүсээ гомдоох вий.

Нум

Холоос мэдээ хүлээ. Энэ бол жинхэнэ таны өдөр. Ажил дээр нь бүх зүйл онц сайн байна. Хаашаа ч хамаагүй явж, аялах хүсэл төрнө. Хүслээ дагаарай. Үдшийг найз нөхөдтэйгөө өнгөрүүлээрэй.

Матар

Бүхнийг төлөвлөх дуртай таны хувьд таагүй өдөр. Ажил дээр нь бүх зүйл таны төлөвлөсний дагуу явахгүй тул бухимдана. Од эрхсийн байрлалаас шалтгаалан та өөрөөсөө, бусдаас, хорвоогоос ихийг хүснэ. Хайртай хүмүүстэйгээ хэл амаа олохгүй бол зүгээр л үйлдлээрээ хайраа харуул.

Хумх

Таны тархи яг супер компьютер шиг ажиллана. Сүүлийн үед толгойд нь бантан шиг эмх замбараагүй эргэлдэж байсан бодлууд нэгэн тодорхой дүр зураг болно. Найз нөхөд нь тэргүүн байранд тавигдана. Таны дэмжлэг тэдэнд хэрэгтэй.

Загас

Төмөр шиг хатуу итгэл болон бодит асуудлыг зохиомлоос ялгаж чаддаг чадвар нь ганхана. Сэтгэл санаа таагүй, ажил нь, гэр нь, толин дох тусгал нь хүртэл таалагдахгүй. Та биш харин Ангараг, Далай ван гарагс ингэж бодож байгаа юм шүү. Маргаанаас хол байж, үгээ цэгнээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top