АНУ-ын Техасын A&M их сургуулийн эрдэмтэд ой тогтоолт сэргээдэг цацлагыг хулгана дээр туршиж байна. Хөгширсөн хулгана дээр туршиж буй энэхүү хамрын цацлага нь тархины үрэвсэл, ой тогтоолт сэргээх боломжтой эсэхийг судалж буй юм. Эрдэмтэд 18 сартай хулганыг судалгаанд сонгож авсан бөгөөд тархины насжилт нь 50-60 насны хүмүүстэй бараг ижил түвшинд байжээ.
Хулганууудад хамрын цацлагыг нийт хоёр удаа шүршсэн байна. Хоёр удаа цацсан хулганууд, огт цацлага шүршээгүй хулгануудаас илүү орон зай баримжаалах, орчноо мэдрэх нь илүү байсан аж. Судлаачид ой санамж, суралцахуйд чухал үүрэг гүйцэтгэдэг гиппокамп микроглия буюу тархины дархлааны эсүүдийг сэргээх зорилгоор энэхүү цацлагыг бүтээсэн байна. Эхний туршилтын үр дүнгээс харахад ой санамж муудах, алцгеймер болон зөнөх өвчинд адил үр дүн үзүүлж магадгүй байгаа юм. Тийм учраас дараагийн шатны судалгаанд шилжихээр болсон юм. Цаашид богино хугацааны тархины сааталтай болон ахмад настай хүмүүс дээр эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай болох бөгөөд судалгааны үе шат олон жил үргэлжлэх хандлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )