ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.06.26. Энэ оны 177 дахь өдөр бөгөөд он дуусахад 188 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 11 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эрүүдэн шүүлтэд хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байна. Улс орнуудаас Азербайжанд Зэвсэгт хүчний өдөр, Мадагаскарт Тусгаар тогтнолын өдөр, Румынд Төрийн далбааны өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний баярын өдөр юм.

Өнөөдөр Америкийн дуучин Ариана Гранде, Италийн хөлбөмбөгч Паоло Мальдини, Америкийн сагсан бөмбөгч Дерон Уильямс, Японы зохион бүтээгч Ёширо Накамацү, Канадын жүжигчин Гару зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1945 оны энэ өдөр ЗХУ-д генералиссимус гэх цэргийн дээд цолыг бий болгож, И.В.Сталинд олгожээ.

Мөн 1945 оны энэ өдөр Сан-Францискод болсон чуулганаар 50 улсын төлөөлөгч санал нэгтэйгээр НҮБ-ын дүрмийг баталсан байна.

1977 оны энэ өдөр Америкийн Индианаполист Элвис Пресли сүүлчийнхээ концертыг тогложээ.

1979 оны энэ өдөр домогт боксчин Мохаммед Али зодог тайлж буйгаа зарлав.

1988 оны энэ өдөр Францын Мюлуз хотод болсон шоуны үеэр “Airbus A320” онгоцны анхны осол болж, гурван хүн амь насаа алджээ.

1994 оны энэ өдөр “Майкрософт” компани MS-DOS системийн худалдааг зогсоосноо албан ёсоор зарлав.

2015 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүхээс Америкийн бүх мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top