-Таныг Жавхлантай хамтарч ажиллаад удаж байгааг урлагийнхан мэднэ. Зарим нь таныг Жавхлангийн PR-ийг хийдэг гэдэг үнэн үү?
-Би очиж хоолыг нь идэхээс өөр юм хийдэггүй ш дээ. инээв
-Сонгуулийн менежер хийгээд явж байсан. Сая зургаан сарын нэгний тоглолтыг зохион байгуулаад зогсож байсан даа?
-Сонгуулиар явсан явсан. Олон л хүн явсан ш дээ. Зургаан сарын нэгний тоглолтонд ч байсан. Гэхдээ миний хийсэн юм бараг байхгүй. Хааяа хааяа санал онолоо солилцох зүйл бий. Ойрд уулзаагүй. Жавхлантай уулзаагүй бараг сар болж байна. Би ч ажил ихтэй байна. Жавхлан ч ажил ихтэй байгаа байх. Тэр зөвхөн өдөр биш заримдаа шөнө унталгүй ажилладаг хүн. Тийм болохоор л манлайлагч байгаа юм. Аав нь мундаг хүн байсан юм билээ. Үнэхээр сайн яруу найрагч байжээ гэдгийг шүлгийг нь уншаад ойлгосон.
-Та Жавхлангийн улаан фен нь үү?
-Үгүй. Би эстрад дуу сонсдог. Жавхлангийн дуунаас “Санаж амирлах ижий” дууг нь би дуулах дуртай. Жавхлангаас илүү аавыг нь хүндэтгэдэг. Өдийд байсан бол би Жавхлантай биш Самандтай найз болох байсан. Аавтай нь нөхөрлөж чадаагүйгээ нөхөж хүүтэй нь гэмгүй сайхан нөхөрлөж яваа. Би Жавхланд биш түүний зөн совинд итгэдэг.
-Жавхлан зөнч юмуу?
-Яг тийм гэх аргагүй ч гэсэн эгэл хүн биш. Би ойрхон байдаг болохоор олон тохиолдлоор мэдэрсэн юм бий. Эхлээд бодоход огт боломжгүй юм шиг боловч дараа нь заавал биелдэг олон зүйл харсан. Би дандаа санал зөрж эсэргү¿цдэг байсан. Одоо эсэргү¿цэх нь улам багасч байна. Минийх биш Жавхлангийнх зөв байх нь илүү байна гэсэн үг. Би санал зөрдөг зүйл олон бий. Одоо ч зөрсөн зүйл байгаа. Харамсалтай нь би байнга ялагдаж байгаа. Түүний зөв байх нь давамгайлаад байна. Цаг үеэсээ өмнө биш юмаа гэхэд ямар ч байсан надаас түрүүлж сэтгээд л байгаа юм даа. Би бол сэтгэдэг хүний хажууд тааруу болохоос сэтгэдэггүй хүний дэргэд бол сэтгэдэг хүн шүү. Жавхланг солиорлоо газуурлаа гээд байгаа олон зүйлийг нь õүлээн зөвшөөрөх үе ирэх юм шиг байна.
-Их сонин санагдаж байна. Тодруулж ярихгүй юу?
-Бүгдийг нь хэлчихвэл болохгүй. Зарим хүн итгэхгүй ч байж болохоор зүйл бий. Хэлж болох, болохгүй зүйл гэж бас байна. Би нэг л жишээ хэлье. Энэ бол хөгжилтэй түүх. Жавхлан бүр оюутан байх үед болсон зүйл. Хөгжмийн найруулга хийдэг Төрөө гэж залуу бий. Арзак Төрөө гэхээр урлагийнхан андахгүй. Тэр анхны л дуу бичлэгийн студи ажиллуулж байсан хүн. Хөгжмийн зохиолч Галмандах нэг шинэ дуу хийгээд түүнийгээ СУИС-ийн 2 оюутнаар дуулóóëахаар болж Төрөө дээр дагуулж очиж л дээ. Монгол телевиз дээр бүхэл бүтэн оркестор зогсоогоод бүтэн өдөржин шахуу дуулж бичдэг хуучин нүсэр тогтолцоог хялбарчилсан анхны студи тэр байсан байх. Үнэ ханш нь тухайн үедээ нэлээд өндөр үнэтэй буюу 25 мянган төгрөг байж. Тийм болохоор мөнгө муутай хоёр оюутан багшаараа гуйлгаж хямдхан бичүүлэхээр ирж байгаа нь тэр. Хөгжмийн зохиолч Галмандах гуайг тэд багшаа гэж хүндэлдэг учир арван мянгаар хямдруулж 15 мянгаар хйихээр болжээ. Гэтэл 15 мянга íü байхгүй зээлээр хийх тухай яриа болж. Хоёр оюутны эмэгтэй нь чихэндээ ээмэгтэй байхыг Төрөө харж. Төрөөд мөнгө хэрэгтэй байсан тул тэр охиныхоо ээмгийг ломбарданд тавьчихаач гэж Галаа багшид шивнэжээ. Галаа багш охинд хэлж, охин ч зөвшөөрч ээмгээ ломбардаж. Ээмэг нь дөнгөж л 7 мянга 300 төгрөг болсон байгаа юм. Ингээд Төрөө долоо мянган төгрөгөөр тэр дууг хийж өгчээ. Тэр хоёр оюутан нь өдгөөгийн гавьяат дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар байсан бөгөөд:
Энэ хайр бидэн хоёрын
Намрын хайраа
Энэ хайр бидэн хоёрын
Насны хайраа... хэмээн дуулдаг тэр хоёрын анхны хит дуу болох “Насны хайр” дуу байжээ. Энэ явдлаас хойш долоон сарын дараа Төрөө дээр МУГЖ Ганбат орж ирж. Тэрээр CD-гээ хэвлүүлэхээр болсон, ивээн тэтгэгч олсон тухайгаа ярьжээ.
-Ямар компани ивээн тэтгээ вэ гэвэл.
-СУИС-ийн оюутан Самандын Жавхлан ивээн тэтгэлээ гэхгүй юу. Төрөөгийн нүд орой дээрээ гарч гайхна биз дээ. Долоохон сарын өмнө долоон мянгөн төгрөггүй гүйж явсан оюутан сая гаруй төгрөгөөр хүний CD ивээн тэтгэнэ гэдэг хэний ч санаанд багтамгүй юм. Хөөрхий Ганбат маань хорвоогийн мөнх бусыг үзсэн. Авьяаслаг дуучнаас цорын ганц зүйл л өв болон үлдсэн. Тэр нь өнөө Жавхлангийн ивээн тэтгэж хэвлүүлсэн “Ус мөрөн олон чиг” CD юм. Үүнийг би Төрөөгөөс сонссон юм. Надтай хамт байхад мэргэн хүн шиг мэдэрч байсан зөн совин нь үүний сонссоны дараа нэг л өөр санагдаад явчихсан. Түүнээс хойш олон үйлдлийг нь хараад ямар ч байсан жир хүн биш гэдэгт бат итгэдэг болсон.
-Та хоёр хамтарч уран бүтээл хийсэнгүй юу?
-Хийсэн. Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн аялгуугаар бүтсэн “Хархан нүдэт” гэдэг дуу дуулсан байгаа. Одоо гарах CD нь орж байгаа. Мөн Б.Пүрэâсүрэнгийн ая “Ээжийн зөн” гэж их гоё дууг дуулнà гээд авсан. Өөрөө л би үүнийг дуулъя гэж авахгүй бол би үүнийг дуулаач гэж гуйдаггүй.
-Яагаад, харин ч ойрхон байдаг юм чинь хэдэн дуугаа өгөөд авдаггүй юм уу?
-Хөгжмийн зохиолч бүхэн, яруу найрагч бүхэн үүнийг дуулаад өгөөч, түүнийг дуулаад өгөөч гэж өдөр шөнөгүй шалаад их хэцүү юм билээ. Түүнийг нь харсаар байж, мэдсээр байж миний дууг дуулаад өг гэж яаж хэлэх юм. Ойрхон байгаа хэд нь ойлгохгүй бол бусад нь яаж ойлгох юм. Тийм болохоор өөрөө л энэ гоё дуу байна. Би авна гэсэн дууг нь л өгдөг. Тийм юм бичих хэрэгтэй гэвэл түүнийг нь л бичдэг. Гэхдээ Жавхлангийн санаанд нийцүүлэх тийм ч амар биш. Хүмүүс дуугаа дуулуулах гээд очдог. Тэр нь санаанд нь нийцэхгүй бол дуулдаггүй. Тэгэхээр нь хүмүүс гараад л муу хэлдэг шиг байгаа юм.
-Донж Төгөлдөр Жавхлан “сумлаад” байна гэдэг байсан. Сүүлийн үед Тоншуул Жагаа гэж хүмүүс ярих юм?
-Төгөлдөр ч, би ч нөлөөхгүй л дээ. Харин ч эсгээрээ байж ч магадгүй. Тэр хүний толгойгоор явах уу, яаж ч бодсон хэн нэгний хэлснээр явах хүн биш шүү дээ. Тэр чинь Жавхлан шүү дээ.
-Таныг чинь дуучдын PR хийдэг гэцгээх юм?
-PR гэдгийг чинь би сайн ойлгодоггүй шүү дээ. Өөрөө ойлгоогүй байж ажил хийнэ гэж юу байх вэ хө.
-Бусад дуучидтай хамтарч дуу хийв үү?
-“Миний нутгийн үзэсгэлэн” гэдэг хамгийн анхны дууг минь дуучин Нарантунгалаг дуулсан. А.Мөнхбат “Үйзэн зээрд” гэж морины тухай дууг дуулсан. Нутгийн тухай дууг манай нутгийн дуучин Г.Бямбажаргал дуулж байгаа. Бондгорын дуулсан “Сэтгэлийн түшиг найз минь” гэдэг дуу байна. Жимсээ “Амар мэндийн дуу” гэж сайхан дуу дуулж байгаа. Тэгээд залуу дуучдад хэд хэдэн дуу бий. Бүгд л Пүүжээгийн аянууд.
-Б.Пүрэвсүрэнээс өөр хөгжмийн зохиолчтой нийлсэнгүй юу?
-Анхнаасаа л Пүүжээтэй дуу хийсэн болохоор. Өөр хүнд шүлэг өгье гэж бодсонгүй. Өгөхгүй ч гэж бодсонгүй. Бас бус хүмүүст миний шүлэг яваа. Үг хэрэгтэй болбол Пүүжээ намайг дууддаг юм. Надад ая хэрэгтэй бол би Пүүжээг дууддаг. Хамтарч ажиллаад сурчихсан болохоор гар нийлдэг юм. Зарим ая хийдэг хүмүүс шүлгийг минь аваад дуу хийчихээд, түүнийгээ жаахан өөрчлөөд, өөр мөнгөтэй хүнд өгөөд түүний нэрээр гарах тохиолдол нэг биш байна. Тийм маягаар нэлээд хэдэн шүлэг алдсан. Одоо би хүн дуу асуувал ганц бадгийг өгөөд явуулдаг юм. тэгээд болж байна гэвэл үлдсэнийг нь хийгээд өгчихнө дөө.
-Б.Пүрэвсүрэнтэй нэлээд олон дуу хийжээ?
-Бид хоёр бараг гучаад дуу хийсэн. Түүний 25 орчим нь үнэхээр гоё аялгуу байгаа. Эхнээсээ гарч л байна. Пүүжээд хадгалчихсан хэдэн сайхан дуу бий дээ. Пүүжээгийн эвийг олсон хүн авна даа. инээв
-Хэдэн жил дууны уран бүтээл хийж байна вэ?
-Саяхнаасаа. Пүүжээг дагаад л дуу хийдэг болсон. Хөгжим ч ойлгодог болдог юм шиг байна лээ. Анх Пүүжээ надад хөгжим тоглож өгөхөд би юу ч ойлгодоггүй байсан. Хамт нэг жил болоход их л өөр болсон доо. Ер нь бол Пүүжээгийн аялгуу их сайн шүү. Өөрөө сайн дуулдаг болохоор дуулж байгаад хийсэн ая нь муу болно гэж байхгүй дээ.
-Эстрад дуу сонсдог. Зохиолын дуу хийдэг сонин л юм?
-Би ер нь хөнгөн маягийн хэмнэлтэй хөгжим сонсдог. Тийм хөгжим эстрад дуунд байдаг юм л даа. Ялангуяа оросын дал наяад оны дууны хөгжим их сайхан шүү. Манайд тийм эстрад бас цөөхөн дөө.
-Б.Сарантуяа, Т.Дэлгэрмөрөн нарын тоглолтын зохион байгуулаад явсан нь ийм учиртай юм бий.
-Тэр ч яах вэ. Эстрад дуунд дуртайдаа ч биш л дээ. Явах тийм тохиолдол таарсан юм л даа. Надад нэг давуу тал бий. Тэр нь газар сайн мэднэ шүү. Маршрут гаргахад хамгийн оновчтой зам гаргана шүү. Говьд биш бол ямар ч газар шөнө ч явсан төөрөхгүй байх. Ер нь барèмжаа алдахгүй дээ.
-Замгүй байсан ч уу?
-Замтай бол хэн ч төөрөхгүй ш дээ.
-Хөдөө явах сайхан биз?
-Сайхан сайхан. Гэхдээ 20 гаруй мянган км явна гэдэг амар биш дээ. Ядраад сүүлдээ дуу ч гарàхаа байгаад ирнэ дээ. Би замд огт унтдаггүй. Зам харж явах хоббитой юм шиг байгаа юм. Тэр нь тэгж ядрахад хүрдэг юм болов уу. Ер нь бол хотоос гарах сайхан шүү дээ. Би байнга л хөдөө явах тухай бодож байдаг.
Сэтгэгдэл ( 0 )