“Баянмонгол хороолол”-ынхон аргаа баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 23


Сүүлийн үед орон сууцны үнэ нэмэгдэж шинэ байр гэхээсээ хуучин байрууд үнэд ороод байгаа. Хуучин байрууд дулаахан, дуу чимээ нэвтэрдэггүй, засвар авахдаа сайн учир үнэтэй хэвээрээ байна.  Харин шинээр баригдсан ихэнх орон сууцууд тэр болгон чанарын шаардлага  хангахгүй, хүйтэн, дуу чимээ нэвтэрдэг, сантехникийн систем  нь амархан эвдэрдэг, таазнаас нь ус гоожих, наасан ханын цаас, шохой нурах, бүр цаашлаад зохих квадрат метртээ хүрдэггүй гэхчилэн олон асуудалтай учир тэр болгон борлогдох нь удаан аж. 2009 оны санхүүгийн хямралын жилд шинэ орон сууцны борлуулалт муудаж, ихэнх барилгын компаниуд алдагдалтай ажиллацгаасан. Гэвч 2010 оны дунд үеэс эхлэн байдал харьцангуй дээрдсэн боловч урьд өмнөх шигээ борлуулалтын хэмжээнд хүрээгүй юм. Ийм учраас барилгын компаниуд хэрэглэгчээ татахын тулд янз бүрийн арга хэрэглэж, хөнгөлөлттэй нөхцлүүдийг амладаг боловч зарим нэгэн барилгын компаниуд хүний инээд хүрмээр арга заль зохиодог болжээ. Одоогоос хоёр жилийн өмнө “Баянмонгол хороолол”-ыг “Их үйлсийн эрэлд” ХХК-ийнхан Барилгын хийц дизайн нь харьцангуй сайн ч, үнэ ханшийн хувьд арай л сэрүүн зүүдэлсэн болов уу гэмээр энэ хороололд эзэнгүй байрууд зөндөө. Тус барилгын харуул хамгаалалтын албаныхан сүүлийн үед нэг аргаа барсан мэх хэрэглэдэг болжээ. Юу гэвэл, тэд гэгээ тасармагц эзэнгүй байруудын гэрлийг асааж, айл гэр болж тоглохын зэрэгцээ, хүмүүст олон айл орчихсон мэт харагдуулах тактик хэрэглэдэг болсон гэнэ.
Жаргалсайхан Zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.118.84) 2015 оны 05 сарын 02

энэ газар байр аваад хэрэг байхгүй шүү.нэг өглөө сэрэхэд л янз бүрийн тийм ч юмны үнэ нэмэгдсэн гээд л нэхэмжлэл дээр нэмээд гаргана.мөнгө авахдаа маш сайн авна.дарамталж байгаад л авна.хийх ажлаа ер хийдэггүй газар энд л бна.

0  |  0
зочин(203.194.118.84) 2015 оны 05 сарын 02

тэр үнэн шүү.одоо сөх гээч нь ямар ч ажил хийдэггүй харуул хамгаалалт нь ард иргэдийнхээ эд зүйлийг хулгайлдаг болоод байгаа шүү дээ.ийм л болсон.

0  |  0
Top