Онгоцны ослоос амьд гарсан нисгэгч нарт тэтгэмж олгов

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 23


    1992 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн тээврийн АН-26 онгоц осолдож, экипажийн гишүүд азаар амьд үлдэж, харин 30 гаруй зорчигчид амь үрэгдсэн нэгэн эмгэнэлтэй хэрэг гарсан. Уг осолдсон онгоцны экипажийн дарга Я.Рэнцэн, хоёрдугаар нисгэгч Төмөрбаатар, борт инженер Л.Даваадорж, холбоочин Баасандорж нарт  НАХЯ бүхий л бурууг тохож байсан билээ. Эдгээр нисгэгчид ослоос амьд гарцгаасан боловч эрүүл мэндээрээ багагүй хохирч, бас нэлээдгүй хугацаанд буруудаж байсан юм. Гэвч ажил алба, эрүүл мэндээрээ хохирсон дээрх нисгэгч нарт  саяхан Хилийн цэргийн 0200-р ангиас тус бүрт нь гурван сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Насан туршийн сэтгэлийн болон биеийн шархыг гуравхан сая төгрөг нөхөж чадахгүй ч энэ нь сэтгэлийн нэмэр боллоо хэмээн тэд ярилцаж байна.
Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top