Налайхын уурхайд өчигдөр гал гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналт болон Уул уурхайн аврах ангийнхан гал уурхайн хэдэн метрийн гүнд гарч, хэр хэмжээний талбай эзэлснийг тогтоохоор ажиллаж байна. Уурхайн гүнд гал гарснаар уурхайн ам нурах, газрын хөрс суух, өндөр хүчдэлийн шугам хазайх аюултай аж. Тиймээс цаашид холбогдох хуульд өөрчлөлт оруулж, Налайхын уурхайн асуудлыг цогцоор нь шийдэхээр мэргэжлийн байгууллагууд Засгийн газарт санал оруулсан байна.
“Зууны мэдээ” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )