Цоглог, эрос имижтэй “Гурван охин” хамтлагийн охид сүүлийн үед ардын дуутай “дөрөө харшуулж” эхэлжээ. Ардын дууг орчин үеийн хэлбэрт оруулан дуулж залуу үзэгч, сонсогчдодоо шинэ хөг аялгуу сонсгохыг зорьж байгаа аж. Энэ нь тэдний гадаадад эх орноо сурталчлан олонтаа явдагтай холбоотой гэнэ. БНХАУ-ын Шанхай-Экспо, ОХУ-ын “Цагаан сар” наадам, БНСУ-ын “Азийн дуунууд” фестиваль, Өвөрмонголын цагаан сарын нэвтрүүлэг зэрэгт Монголын шинэ цагийн рок попын төлөөлөн болон оролцож байсан тул ардын дууг орчин цагийн хэлбэрт оруулан дуулах нь Монгол эх орноо сурталчлах томоохон боломж гэдгийг олж харсан байна. Хөгжим бүжгийг төгсөгч эдгээр охид ямар шинэ өнгө аяс дуурсгах нь удахгүй тодорхой болох нь ээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )