Монголчууд vс сайхан бол зvс сайхан гэдэг. Гэхдээ эрvvл vстэй байх нь сайхан харагдахын эхлэл. Хvний толгойд 100-150 мянган ширхэг vс байдаг бөгөөд өдөр бvр унаж байдаг нь хэвийн vзэгдэл аж. Тодруулбал, нэг ширхэг vс гурван жилийн настай байдгаас өдөрт 70-100 ширхэг vс унаж, солигддог байна. Vсийг хөндлөн огтлолоор нь дугуй, хагас дугуй, хавтгай гэж гурав хуваана. Хэрэв хөндлөн огтлол нь дугуй бол шулуун, хагас дугуй бол буржгар, хавтгай бол эрчирч мушгирснаас ширэлдэж ургадаг байна. Мөн vсийг хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн дөрвөн төрөлд хуваан vздэг аж. Хэрэв таны vс зөөлөн налархай, ширэлддэггvй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог бол эрvvл сайхан vстэй гэсэн vг аж. Хэвийн vс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Тослог vс нь бvрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсний дараа тослогтож, хиртсэн юм шиг болдог. Олдмол болон удамшлаас шалтгаалсан толгойн хуйхны булчирхайн идэвхжлээс хамааран vс тослогтдог аж. Хуурай vс нь гэрэл муу ойлгодог учир бvрсгэр, өнгө муутай харагддаг бөгөөд гялтганадаггvй. Ийм vс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг, vзvvр нь салаалдаг байна. Vс хуурайших нь зөвхөн буруу арчилгаанаас улбаатай гэнэ. Харин урт vсний хувьд булчирхайнаас ялгарч буй тос vсний уртад бvрэн хvрэлцдэггvй учраас vсний уг нь тослог, vзvvр нь хуурай байдгаас холимог гэдэгт багтдаг. Урт vсний vзvvр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, зөв хоолны дэглэм шаарддаг байна. Vсийг химийн бvтцээр нь задалбал 50 хувьд нvvрс ус, 23 хувьд нь хvчилтөрөгч, 17 хувьд азот, зургаан хувьд устөрөгч, дөрвөн хувьд хvхэр, арван хувьд ус агуулагддаг аж. Харин бvтцийн хувьд гурван давхаргаас бvрддэг байна. Хамгийн гадна талын давхаргыг хайрсан, дунд давхарга буюу холтослог, vсний гол давхаргыг тархилаг гэдэг аж. Хайрсан давхарга нь vсний голд байгаа чийг болон уургийг гадагш гаргахгvйгээр хамгаалах vvрэгтэй. Будаг, хими хийлгэх, хатаагчаар хатаах нь энэ давхаргыг гэмтээж, vсийг євчлvvлдэг байна. Мөн хооллолтоос хамаарч vс гэмтдэг гэнэ. Тухайлбал, хоолны дэглэм барих vед уураг, амин дэм, эрдэс бодисын дутагдалд орсны улмаас vсийг гэмтэж, улмаар өвчилдөг байна. Гэмтсэн vс нь өнгөлөг бус, vзvvр нь тэгш бус, самнахад хэцvv, хэвэнд муу ордог, гялалздаггvй, байнга хугарч унадаг гэнэ. Vсний өвчлөл олон янз байдаг байна. Унах, халцрах, хагтах, хугарах, салаалах зэргээр өвчилдөг. Аливаа өвчлөл нь vсний өнгө гундахаас эхэлдэг аж. Vсний янз бvрийн гэмтэл, өвчлөлийн vед цайр, цахиур, төмөр, зэс, хvхэр зэрэг эрдэс бодисыг агуулсан амин дэм уухыг зөвлөдөг байна. А болон Е амин дэм нь арьсны vйл ажиллагааг хэвийн болгож, vсний ургалтад нөлөөлдөг бол С болон Е амин дэм нь хөгшрөлтөөс сэргийлдэг, В бvлгийн амин дэмvvд нь vсний ургалтад сайнаар нөлөөлдөг байна. Тухайлбал, унах буюу халцраад эхэлбэл A амин дэмийг хуйхандаа тvрхвэл хэдхэн хоногийн дараа vр дvнгээ өгдөг байна. Vсний өвчлөлөөс гадна хаг олон хvнийг зовоодог. Хаг нь хуйхны эсvvдийн хэт хурдан шинэчлэн солигдсоноос vvсдэг байна. Мөн зарим тохиолдолд өвчний улмаас vс хагтдаг аж. Сайхан vстэй байх нь угаалтаас эхлэлтэй гэнэ. Гэхдээ vсэндээ тохирсон шампунь сонгох нь чухал. Угаахаасаа өмнө самнавал угаасны дараа орооцолддоггvй амархан хэвд ордог байна. Мөн угаасны дараа vсээ чанга арчихгvй байх нь чухал. Богино vсийг угаас нь, харин урт vсийг vзvvрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэй аж. Vсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгvй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самнах хэрэгтэй. Vсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэх нь зvйтэй. Хэрэв vсээ сэнсээр хэлбэрт оруулах шаардлагатай бол хvйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж vлээлгэх учиртай гэнэ. Тvvнчлэн эрvvл, гялалзсан vстэй болохын тулд хими, будаг зэргээс татгалзахаас өөр аргагvй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )