Турах нь санааны хэрэг

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 29

Бvсгvй таныг илvvдэл жин зовоож байна уу. Энд тэндгvй мах нь булцайж гарчихаад нимгэн хөнгөн хувцас ч өмсөх аргагvй байгаа бол анхаарлаа нааш хандуул. Та өөрөө жаахан л хичээх юм бол турах гэдэг тийм ч хэцvv биш ажээ. Хоол идэхийн өмнөхөн хоёр аяга ус уугаарай. Энэ нь таны ходоодыг дvvргэхээс гадна бие организмаас илvvдэл өөхийг гадагшлуулахад тустай.
-Зөвхөн сууж идэх хэрэгтэй. Хэрэв та зогсож, эсвэл явдал дундаа идэх юм бол хоолыг хэтрvvлэн идэх нь тодорхой.

-Хоол идэж байхдаа телевизор битгий vз, сонин ч битгий унш. Ийм vед уураг тархи идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг учир анхаарал сарниж гурав дахин их идэх болно.
-Хоол идэхэд тусгай цаг гарга. Нэг минут орчим идчихээд халбага сэрээгээ хойш тавиад төдий хэрийн хугацаанд суугаад vз. Энэ нь таны хоолны дуршлыг бууруулна.
-Таны идэх гэж байгаа хоол хэтэрхий хурц байвал салфеткаар тосыг нь шингээж аваарай
-Улаан дарс турахад тань чухал vvрэг гvйцэтгэнэ. Учир нь бодисын солилцоог тvргэсгэж өгдөг. Гэхдээ өдөрт 1-2 хундагаас хэтрvvлэхгvй байх хэрэгтэй.

-Аль болох хvйтэн ус уухыг хичээгээрэй. Бие организм тvvнийг ашиглахын тулд өөрөө усаа халаах шаардлагатай тулгарна. Ингэснээр килокалори шатаагдаж эхэлдэг юм байна.
-Турахыг хvсэгчдэд хамгийн сайн туслагч бол томатны шvvс юм. Илчлэг багатай учир бодисын солилцоонд сайн нөлөөтэй. Харин vйлчилгээг нь сайжруулахын тулд бага зэргийн халуун ногоо хийхэд гэмгvй.

-Хэрэв амттан идэхийг хvсч байвал хагас цагийн дараа иднэ гэж бие организмдаа хэлээд vзээрэй. Ихэнх тохиолдолд тийм хvсэл хэсэг хугацааны дараа алга болсон байдаг.
-Цvнхэндээ алим байнга авч яв. Хоолны дэглэм барьж байгаа хэдий ч өлсөөд суух аргагvй болж байгаа бол тvvнийгээ л идчих, тэгээд л асуудал шийдэгдэнэ.
-Турахын тулд их энгийн зорилтыг өөрийнхөө өмнө тавьж бай. Жишээ нь, долоо хоногийн явцад нэг килограмм турна. Амархан биелvvлэх боломжтой учир таны сэтгэл санааг ч энэ зорилтод чиглvvлэх болно. Vvнээс vvдэн турах vйл явц ч амжилттай болж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top