Саяхан ЦЕГ-ын дэргэдэх тусгай тасаг Орос улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн байлдааны “Тигр” жийптэй болжээ. 7500 сс дизель мотортой, автомат кропкатай, хуягтын явах анги дээр суурилуулан хийсэн энэ хүчирхэг машин сум нэвтэрдэггүй шил хуягтай хийгээд ижил төрлийн Америкийн “Hammer” жийпээс олон үзүүлэлтээр давуу гэнэ. Одоогоор энэхүү байлдааны жийп машин Монголд ердөө хоёр байгаа бөгөөд анхны машиныг нь УИХ-ын эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу Оросын нэгэн бизнесменээс худалдаж авч байжээ. “Тигр” жийпийг ЦЕГ автопаркийнхаа нөөцөнд байлгаж байгаа бөгөөд олныг хамарсан үймээн самуун, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тохиолдол гарвал ашиглахаар нөөж байна. Ер нь сүүлийн үед манай цагдаагийн “Хар ирвэс” тусгай тасгийнхан зэвсэглэлийн хувьд хангалттай түвшинд хүрсэн юм. Мөн ОХУ, Турк, ХБНГУ-аас техник хэрэгслийн багагүй тусламжийг үзүүлсээр иржээ. Манай тусгай тасгийнхан бие бялдар, ёс зүйн мэргэжлийн хувьд олон улсын түвшинд сайн гэсэн үнэлгээг гадны мэргэжилтнүүдээс байнга авдаг. “Хар ирвэс” тусгай тасагт жил бүр Израиль улсын Дотоод яамны мэргэжилтнүүд ирж хичээл заадаг байна.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )