Тагнуулын ажилтны тэмдэг нууц задруулахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 24

 

Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын төлөө нойр хоолоо хасан “далд фронтод дайтаж” яваа эрэлхэг хөвгүүд охидын маань ажил үйлс өөдрөг байна. Тэд гадаад болон дотооддоо зохих үүргээ биелүүлж нэр цэвэр, мөр бүтэн явж байгаад нь олон түмэн талархалтай байдаг. Харин хэдэн жилийн өмнөөс ТЕГ-ын ажилтнуудын дүрэмт хувцсан дээр цагаан шонхор шувуутай билэг тэмдэг хадсаныг та бүхэн гадарлаж байгаа. Энэ байдлыг ажигласан зарим хүмүүс “Манай тагнуулынхан эмблемээ ил зүүгээд яваад байж болдог юмуу. Хэн нэгэн этгээдэд нүдлэгдвэл яана” хэмээн ярилцаж байсан. Энэ тухай ТЕГ-ын ОНХА-ны нэгэн ажилтнаас тодруулбал тэрээр, “Дүрэмт хувцсан дээр тийм билэг тэмдэг бий. ТЕГ-ын дотоод байр оффист тэр эмблемтэй хувцсаа өмсөж байгаа. Гадуур явахад манай ажилтнууд энгийн хувцастай явдаг болохоор санаа зовох зүйлгүй” гэж ярьсан юм. Ер нь ТЕГ болон  нууц ажилтнууд далд л байх ёстой. Энэ ч утгаараа манай тагнуулчдыг ялгах, нүдлэх явдал байхгүй бол ард олны санаа амрах нь.

Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top