Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би
Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд
Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би хэмээн хүрээ бүсгүйн аальгүй донжтой дуулсан ардын дууч Даваагийн Бурмаа сүүлийн үед тайзнаа бараг харагдаагүй. Хөл хүнд болсон тэрбээр үзэгчдээ хүндлэн ийнхүү олны өмнө гараагүй гэнэ. Ганц хүүгээ дүүтэй болгох гэж буй дуучин бүсгүй өнөө маргаашгүй нярайлахаар өдөр тоолон хүлээж байгаа аж.
Бөхийн удамтай, бөх нөхөртэй тэрбээр өөрийн ганц хүүгээ бөхөөр явбал амжилт үзүүлнэ гэж битүүхэндээ хардаг байна. Харин удахгүй төрөх шинэ хүнээ урлагийн мэдрэмжтэй, дуулбал дуулчихдаг, барилдвал барилдчихдаг нэгэн болно хэмээн дотны найз нартаа ярьж явна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )