“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн сүүлийн үед залуусын анхаарлыг татаад байгаа. "Мөрөөдлийн театр"-ын шинэ уран бүтээлд тоглосон нь олны анхаарлыг бүр ч ихээр татах болсон. Түүнийг сонирхдог залууст нэг мэдээ дуулгахад тэрбээр найз залуутай гэнэ. О.Дөлгөөн арван жилдээ нэг ангид хамт сурч байсан ангийнхаа хөвгүүнтэй оюутан болсон цагаасаа эхлэн үерхжээ. О.Дөлгөөний зүрх сэтгэлийг булаасан азтай эр өдгөө Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурдаг. Харин гэр бүл болох тал дээр жүжигчин бүсгүй шийдвэр гаргаагүй байгаа ч дөрөв, таван жилийн дараагаас хайртай залуугийнхаа өрхийг татна гэж бодож байгаа гэнэ. Гэрлэх хүртлээ эротик кинонд тоглох урилга ирэх юм бол тоглоно хэмээн бардам хэлсэн байх юм. О.Дөлгөөнийг харж явдаг залууст харахаас хазахын заяа даанч олдохгүй нь дээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )