Ах дүүсээрээ нэгдэн “Хурд” хэмээх хамтлагийг хөл дээр нь босгосон түүх 1987 оноос эхлэлтэй. Төмөр замын вагон депогийн ажилчин залуусаас бүрдсэн тус хамтлаг анхны хэдэн жилдээ нэг их газар аваагүй гэдэг. 1993 оноос энэ бүрэлдэхүүнээрээ тоглож эхэлсэн нь өнөөдрийг хүртэл оршин тогтнох эхлэлийг тавьсан байх юм. Тус хамтлагийн гишүүн Наранбаатараас бусад нь нэг айлын хүүхдүүд. Өөрөөр хэлбэл Дамбын хөвгүүд болох Ганбаяр, Төмөрцог, Отгонбаяр, Отгонбаатар нар эхээсээ 11-үүлээ бөгөөд дөрөв нь нэг хамтлагт хүчин зүтгэж байгаа. Тэд өдгөө бүгд гэр бүлийн амьдралаа төвхнүүлэн аав болцгоожээ. Тэдний хувьд алдарт эцэг болох ирээдүй хол байна. Өөрөөр хэлбэл тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяраас бусад нь ганц хүүхэдтэй гэнэ. Харин Ганбаяр өдгөө эхнэр гурван хүүхэдтэй бөгөөд одоо ганц хүүхэд хийвэл эхнэр бид хоёр алдарт эцэг эх боллоо хэмээн ярьдаг аж.
Өнөр өтгөн айлын хүүхдүүдийг анх хувийн амьдралаа зохиоход 11-с олон хүүхэдтэй болоорой гэж ерөөж байсан хүн цөөнгүй бий. “Хурд”-ынхныг алдарт эцэг болох ажлаа хурдлуулбал Монголын ард түмэн ч баярлах байх даа.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Цогоо ах эхнэртэй юму\n
tsogoo ehnereesee salsan gej unen nuu