Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь заалтыг тус тус зөрчсөн талаар мэдээлэл ирүүлсэн билээ. Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн ордны хуралдааны танхимд хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )