“Байр машинтай болъё гэвэл Мянгаа дээр оч” хэмээн загварынхны дунд ам дамжин яригддаг хаялагатай эрхмийн холбогдсон бүсгүйчүүдийн тоо нилээдгүй олон ч албан ёсоор гэр бүл болсон нь гурав л байдаг юм билээ. Эрхэм алтны магнат маань хаясан бүсгүйчүүдээ ч хөсөр хаядаггүй “буянтай” нэгэн. Түүний албан ёсны эхнэрүүдийн сүүлийг мушгисан топ модел Пүрэвсүрэн одоог хүртэл түүнээс мөнгө нэхэн зовоодог гэсэн цуу яриа амтай болгоны амны зугаа болж байдаг. Харин Мянгаа эрхмийн өмнөх хоёр эхнэр аль аль нь нэрээ бодон өөр өөрийн ажил амьдралдаа шамдан чимээгүйхэн амьдарцгааж байна. Магадгүй Пүүжээтэй нийлж хүүхдүүдийнхээ эцгийг зовоогоод яахав гэж боддог биз. Анхны эхнэр нь болох Болор бүсгүй удаахь амьдарлаа зохиож “Бумбат тур” хэмээх аялалын компаниа толгойлон чимээгүйхэн амьдарч байгаа бол хоёр дахь гэргий Х.Аззаяа нь сэтгүүлч мэргэжилтэй даруухан бүсгүй байдаг. Гэхдээ Аззаяа бүсгүй сэтгүүлч мэргэжлээ орхин өдгөө “Миний гэр” нэртэй сардаа 500 долларын төлбөртэй буюу чамгүй үнэтэй цэцэрлэгтээ монголын томчуудын хүүхдүүдийг хүмүүжүүлэн нам гүмхэн амьдарч байна. Хэдийгээр хэн хэн нь хувийн бизнесүүдээ өргөжүүлэн өөрийн хүчээр амьдрах гэж хичээж яваа ч Мянгаа захирал хүүхдүүдээ болон эхнэрүүдээ үргэлж харж ханддаг гэх юм билээ.
Ж.Гангар Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )