Хэвлэл, мэдээллийнхэн бид ажил гэж гүйсээр гэр бүлдээ тавих анхаарлаа сулруулдаг. Тэр л жишгээc ч болсон уу хоёр хүүхэд маань зэрэг өвдөж, эмнэлэгт хэвтлээ. Өөрөөр хэлбэл бидний хэлж заншсанаар “Эх нялхас”-т хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг өнгөтөөр мэдэрсэн юм. Арав хоног хүүхдээ сахин үйлчлүүлэхдээ харсан үзсэн, мэдэрснээ уншигч, бас эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгч, бодлого барьдаг эрхмүүдэд дуулгах үгтэйгээ хамт хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалаар авдаг үйлчилгээ
Миний охин одоо дөрвөн настай, дархлаа суларсан үед нүдэн дээр нь юм гараад байдаг нэг асуудалтай юм. Мэдээж энэ өвчин агаарын бохирдол, хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлдог юм билээ. Энэ удаагийн өвдөлт нэлээд ноцтой байсан учир хэвтэж эмчлүүлэх шаардлага гарч, 13-р маягт, хүүхдийн өвчний түүх, эрүүл мэндийн даатгал гэх бичиг цаасаа бэлдээд Эх нялхсын эмнэлгийг зорив. Ор дэрний нэг их асуудалгүй, эмнэлгийнхний хэллэгээр “истори” нээлгээд нүдний мэс заслын тасагт хэвтэв.
Мэдээж хүүхдээ болоод өөрийгөө тав алдуулахгүй, олон хүүхэдтэй бужигнуулж нэмэлт өвчин авахгүй гэсэндээ төлбөртэй өөрөө сураглахад ашгүй байж таарав. Тэрхүү өрөө хоногийн 6500 төгрөгийн өртөгтэй бөгөөд хоёр хүүхдийн ор, нэг жижиг телевизор, хөргөгч, ширээ, нэг хүүхдийн сандал, нэг “түмбүүчик”-тэй. Ус буцалгагч нь ажилладаггүй, зөвхөн үзүүлэнгийн журмаар ашиглана. За тэгээд энэ өрөөнд хүүхдээ эрүүл болтол амьдрах боллоо. Эхний өдөр болохоор эмчилгээ энэ тэр нь нэлээд оройтох янзтай. Эмнэлгийн хоол бол эхний өдөр хэвтсэн хүнд олгогдохгүй. За энэ ч яахав гэхэд асрагч, сувилагч нарын үзүүлэх үйлчилгээ бол жаахан тийм санагдаж байгаа нь сэтгэл өвтгөсөн. Би тодорхой хэмжээний найрсаг зан гаргахгүй бол хэцүүднэ гэдгээ ч ойлгоод байлаа. Эхний өдрийг тэгсгээд өнгөрөөж, хүүхдийнхээ эмчилгээг өөрөө асууж, сураглаж байж хичээл зүтгэлээрээ хийлгэж эхэлсэн. Энэ бол эрүүл мэндийн даатгалаар олгогддог эмчилгээ, үйлчилгээ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )