Авто тээврийн дугаар солих, шилжүүлэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 23

Энэ сарын 21-нд авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих, шилжүүлэх, дугаартай машинд шинэ дугаар олгохыг хориглох тухай тушаалыг Авто тээврийн газраас гаргасан. Ямар шалтгаанаар дээрх шийдвэр гаргасан талаар Авто тээврийн газрын Хяналт шалгалт хэлтсийн дарга С.Батболдоос тодруулахад “Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зарим хүн бизнес болгон хувиргаж байгааг таслан зогсоох зорилготойгоор энэ тушаалыг энэ сарын 21-нээс мөрдөж эхэлсэн. Улсын дугаартай машиныг нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд шилжүүлэхийг зөвшөөрнө.  Аймаг, нийслэл дотроо дугаар шилжүүлэхийг хориглоно. Монгол Улсын хилээр оруулж ирээд улсын дугаар аваагүй авто машинд шинэ дугаар олгох ажил хэвээр байгаа. Харин дугаар бүхий машинтай хэрнээ шинэ сери задлахад өөртөө таалагдсан дугаар авах сонирхолтой хүмүүст дахин дугаар олгохгүй” гэв.




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top