“Гурван охин” хамтлагийн Анхмаа хөл хүнд болсон ч гадаад дотоодод тоглолт хийгээд завгүй яваа. Олон жил үерхэн байж Бекегийнхээ сайн, мууг мэдсэн тэрбээр хүүхдээ төрөхөөс өмнө хамтлагийн ажлаа амжуулж яваа нь энэ биз. Хамтлагийнхаа ажлын зэрэгцээ тэрбээр өөрийгөө алдаршуулах гэнэ. Хөл хүнд эхийн нүцгэн биеийн гайхамшгийг мэдрүүлэхээр төлөвлөсөн аж. Үүний тулд тэрбээр 2-3 сар хүлээх шаардлагатай болоод байгаа бөгөөд жирэмсэн үеийн нүцгэн зургаа тэрбээр чамгүй өндрөөр үнэлэх юм байна. Монголын эмэгтэйчүүдээс зориглон жирэмсэн нүцгэн төрхөө анхлан гайхуулах гэж байгаа Анхмааг Р.Чойном агсан өдгөө амьд байсан бол магтах биз ээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )