УДЭТ-т данстай жүжигчин Д.Эрдэнэцэцэг анхны нөхрөөсөө салснаас хойш олон жил ганц бие явсан билээ. Энэ хугацаанд наснаасаа олон эртэй нэр холбогдохоос залхсан уу? Ганц бие амьдралаасаа залхсан уу? Хань ижилтэй болсон. Тодруулбал, тэрбээр хоёр жилийн өмнөөс “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал, бизнесмен эртэй дэр нэгтгэж хамгийн аз жаргалтай эмэгтэй гэж зарлан тунхаглаж явах болсныг уншигч та санаж байгаа биз ээ. Харамсалтай нь түүний хоёр дахь амьдрал хоёрхон жилийн настай байжээ. Салах болсон шалтгаан нөхөртэй нь холбоотой гэнэ. Д.Эрдэнэцэцэгийн ойр тойрныхондоо ярьснаар бол түүний нөхөр байнга шахам архи дарс уудаг, жүжигчин бүсгүйг цөөнгүй удаа хардаж зоддог байсан аж.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )