Перугийн дипломатчийн үхэл их хэмжээний мөнгөтэй холбоотой байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 24


    Москвад байрладаг Перугийн элчин сайдын яамны дипломатч Сержино Алонсо Дел Кастильо Кебреросрийн цогцсыг 3-р сарын 22 нд  Москва голоос олсон байна. Тэрээр энэ оны нэгдүгээр сарын нэгний 06.00 цагийн орчимд нэгэн шөнийн цэнгээний газрын ойролцоогоос алга болсон бөгөөд  эл аллага нэлээд хэмжээний мөнгөтэй холбоотой байж болзошгүй гэж  хотын цагдаагийн газрын ажилтан  ярьжээ. Дипломатч амиа алдах үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд  түүний үхэлд гудамжны бүлэг залууг сэжиглэж байгаа аж. Уг хэргийг илрүүлэхээр Перугийн Гадаад харилцааны яамныхан Москва руу тусгай элч илгээсэн байна. 
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top