Бүтэн сар дамжин тэмдэглэгдэх шинэ жил хаяа дэрлэн ирчихлээ. Үүнийг хэзээнээс мэдэх хамтлаг, дуучдын тоглолт шил шилээ даран тоглогдож байгаа нь үнээ өсгөх том шалтаг болдог байна.
Ингээд өнөө жилийн шинэ жилээр хамтлаг, дуучид ямар ханштай дуулж, тоглохыг сонирхуулъя.
Залуусын дунд эрэлт хэрэгцээ ихтэй "Мотив" хамтлаг хоёр дуугаа сая төгрөгөөр дуулах бол "Киви" хамтлаг хоёр дуугаа хоёр саяар дуулахаар болжээ. "Хурд", "Харанга" зэрэг архагууд үнээ тогтоогүй байгаа бөгөөд ямар ч байсан залуу хамтлаг дуучдын үнийг нугалж дуулах сураг гарч байна. Харин гавьяатууд болох Б.Сарантуяа, Т.Ариунаа нар хоёр саяас дээш үнээр дуулах бол Төрийн соёрхолт дуучин Д.Болд дуулах үнээ цаад газартай нь чимээгүйхэн тохирохоор болжээ. Дуучин ВХ, Outlaw, Take off хамтлагууд сая төгрөгөөс буухгүй бөгөөд "Sync" хамтлагийн хувьд долоон зуун мянгаар дуулах бол "Ювертура" хамтлаг мөн энэ ханшаар дуулах юм байна.
"Ноён Бондгор" нэг орой сая төгрөгийн ханшаар дуулах нь ээ. Нийтийн дуучдыг СТА Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар хоёр саяар дуулах ханшаараа тэргүүлж байна. "Шуранхай"-н бүсгүйчүүд нэг саяар дуулах бол СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, Б.Болдбаатар, Д.Намсрайноров, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар тэргүүтнүүд сая гурван зуун мянгаас тохиролцох бол П.Идэржавхлан, Э.Төрмандах нар "Шуранхай"-тай үнээ ижил байлгахаар болжээ. Хөрөнгө мөнгөтэй газрууд нь гавьяат С.Жавхланг шинэ жилдээ үнэ цохин дуулуулах бол "Тусгай салаа"-ны Дэндэв буюу жүжигчин Эрдэнэбаяр хагас саяар дуулна гэжээ. Хөтлөгч нарын хувьд СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар найман зуун мянгаар хөтлөх бол телевизийн хөтлөгч нар болон хошин урлагийнхан таван зуун мянгаар нэг оройн арга хэмжээг хөтлөх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )