Хорин таван хэл мэддэгээрээ гайхагдсан Монголд байтугай дэлхийд ховорхон авьяастнуудын нэг Арго багш бөө болон тодорч дээд тэнгэртэйгээ харьцах болсоор цөөнгүй жилийг үдэв. Нутаг нутгийн шилдэг бөө нартай уулзана гэсэн зорилго тавьсан Арго багш Өмнөговь аймагт уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтыг зүгээр ч нэг зохион байгуулаагүй аж. Онгодоо аваад удаагүй удган эмгэн тус аймагт шинээр тодорсон бөгөөд нутгийнхандаа ч нэр хүндтэй нэгэн гэнэ. Тэр хүн Чингис хааны онгодыг оруулж говьчуудтай уулзуулна гэсэн зар тараасан тул Өмнөговийнхон аймгийнхан товлосон газар идэвхтэй цуглажээ. Арго багш удган эмэгтэйн түшээ хийж өмнө хойгуур нь гүйн бөөн сүр болсон юм байх. Удалгүй удган эмэгтэйн онгод орж Арго багш ч Чингис хаан ирлээ хэмээн бусдадаа зарлангаа “Сайн байна уу, Чингис хаан минь, та сайн явж ирэв үү ”гэж сүрхий мэнд мэджээ. Хариуд нөгөөх удган бүдүүн дуугаар “Та хэн бэ” гэхэд “Яагаав, би нөгөө Арго байнаа” гээд зогсохгүй урьд Чингис хаантай уулзаж байснаа тайлбарласан нь нутгийнхны элэгийг хөшөөх шахжээ. Өмнийн говийнхон Эзэн Чингис хаан маань Арго багшийг таньсангүй гэж зунжин намаржингаа орсон гарсан хүмүүст хуучлах юмтай болсон гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 0 )