Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зарим хороодод өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн хэсэгчлэн цахилгаан тасалжээ. Учир нь "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" компанийн 110 квт хүчдэлийн шугамд хамгаалалтын хэлхээ холбохоор цахилгааныг 2-3 цаг хязгаарласан байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн I, IV хорооны байрууд, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга болон Баянзүрхийн Дарь-Эх орчмын гэр хороолол, Хан-Уул дүүргийн Яармаг дахь ХААН банкны салбар болон Сонгинохайрханы XVI, XVII хороо, "Ирээдүй" цогцолбор, 80 дугаар сургуулийн цахилгаан тасарсан байна. Цахилгааны хязгаарлалт хэд хоног үргэжлэх нь хараахан тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )