Жүжигчин Хулан, найруулагч Д.Галбаяр нар хүүтэй боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

УДЭТ-ийн нэрийн хуудас болсон чадварлаг, царайлаг жүжигчдийн нэг болох  Хулан өнгөрсөн сарын 30-нд амаржиж хүүтэй болжээ. Дашхүү агсны ганц хүү  найруулагч  Д.Галбаяртай  гурван жил хамтран амьдарч хүний үрийг өөрийн мэт хайрлаж яваа бүсгүй анхны үрийнхээ зулайг үнэрлэсэндээ тун баяртай байгаа аж. Харин удам залгах хүүтэй болсон найруулагч Галбаярын хөл нь газар хүрэхгүй баяртай байгаа гэнэ.  

Юутай ч Монголын үрсийг нэгээр нэмсэн урлагийн гэр бүлд баяр хүргэе.  

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top