“Яагаад” дуугаараа олны танил болоод байгаа “Fly” хамтлагийнхан “Хайрыг битгий уйлуул” дуундаа клип хийлгэжээ. Рок попынхонтой хамтран ажиллдаг, шинэлэг санаа бүхнийг гаргадаг “Canny” студи энэхүү клипний санааг гаргасан байна. “Эра” төвийн загвар өмсөгч Хишгээ тоглосон энэхүү клипний үйл явдал нь ухарч байгаагаараа шинэлэг болж чадсан юм. Хэдийгээр үйл явдал нь ухарч байгаа ч дуучдын ам нь таарч байгаа уг клип уншигч таньд таалагдана гэж найдаж байна.
Дашрамд дуулгахад урын сандаа 10 гаруй дуутай тус хамтлагийнхан тун удахгүй “Хайрын цас” дуундаа клип хийлгэх гэнэ.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )