Ерөнхийлөгч Кувейтийг зорилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

МУ-ын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө Кувейтийг зорилоо. Ерөнхийлөгч арванхоёрдугаар сарын 5-9-нд Кувейт улсад албан ёсны айлчлал хийж, улмаар 10-13-нд Катар улсад ажлын айлчлал хийж, Доха хотноо болох НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны IV форумд оролцох юм байна. 

Кувейтэд айлчлах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейтийн Эмир, үе залгамжлах хунтайж, Ерөнхий сайд, Үндэсний Ассамблейн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлаар яриа хэлэлцээ хийж, санал солилцоно.

Харин Катар Улсад айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Катарын Эмир, үе залгамжлах хунтайж, Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийх гэнэ. Түүнчлэн Доха хотноо болох НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны дөрөвдүгээр форумд оролцож, “Хөгжлийн зорилтуудыг ургашлуулахад итгэлцлэл, хүлээцтэй хандлагыг эрхэмлэх нь” сэдэвт бүгд хуралдаанд үг хэлнэ. Мөн “Ардчилал ба соёл иргэншлүүдийн хоорондох нийтлэг үндэслэлийг ойлгоход ардчиллын боловсролын үүрэг” сэдэвт хуралдааныг зохион байгуулж, даргалах аж. Уг хуралдаанд 11 орны төрийн тэргүүн, хэд хэдэн орны ерөнхий сайд нар оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top