Монголд анх удаа гоёлын даашинзны ”Fashion Party” болно

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

 Мила Мода” загварын товчоо таван жилийн ойгоо угтан  өөрсдийн үйл ажиллагааг бусдад таниулах, мөн 2012 оны гоёлын даашинзны чиг хандлагыг тодорхойлсон “Fashion Party” зохиох гэж байна.“Fashion Party”-гийн гол онцлог нь шинэ жилийн бүхэл бүтэн арга хэмжээ болох аж. Зочид ёслолын хувцастай ирэх буюу бүсгүйчүүд нь гоёлын даашинзаар гоёх гэнэ. Харин зочдоосоо хамгийн дэгжин хувцасласан бүсгүйчүүдийг  шалгаруулж цом, өргөмжлөл, “Мила Мода” салоноор гоёлын даашинз хийлгэх эрх олгох юм байна.  Мөн азтай зочид шалгаруулж шоунд оролцсон даашинзныхаа дээжээс бэлэг болгон өгөх гэх мэтчилэн маш олон сюрпризүүдийг бэлджээ. Зохион байгуулагчдын зүгээс ирсэн зочдыг уйдаахгүй, чөлөөтэй уур амьсгал бүрдүүлэх, хамтлаг, дуучдын мэндчилгээ,  хүндэтгэлийн зоог барихдаа хүртэл сонирхолтой байлгах талаас нь ихээхэн анхаарч байгаа аж. Хамрах хүрээний тухайд  VIP байх энэ үдэшлэгт  элит гэр бүлүүдийг урьж байгаа юм байна. Бас нэг онцлог нь  Fashion хос шалгаруулж өөрсдийн шагналыг гардуулах юм байна. Харин таксны хувьд Монголын элитүүд цуглах өндөр зэрэглэлийн party гэдэг утгаараа 200 доллар байх бөгөөд төлсөн таксныхаа үнэнд тохирсон үйлчилгээ, үзүүлбэр, хүндэтгэлийг сэтгэлд тань нийцтэл өгч чадна гэдэгтэй тус салоны зүгээс итгэлтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top