Н.Бадрал ханьтайгаа учирчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 24


Бүтээсэн дүрээрээ мөн ч олон жил олны “дургүйг” хүргэж яваа “Би чамд хайртай” киноны Баяраа буюу жүжигчин Н.Бадрал урд хөршид суурьшаад олон жилийг үдэж буй. Хөх хотын Урлагийн их сургуульд багшилж байгаа тэрээр нэгэн үе бор дарсанд дурлаж, амьдрал нь уруудсан гэдэг. Тиймдээ ч олон жил гэр бүлгүй, гоонь эрийн амьдралаар амьдарсан тэрээр киноны хоёрдугаар ангийг хийх саналыг “Hero” энтертайнментаас хүлээж аваад эх нутагтаа баярын нулимстай ирсэнээ догдлон ярьж байсан.  Кино зураг авалтын үеэр Монголд байх хугацаандаа нас чацуу, энгийн нэгэн бүсгүйтэй танилцсан нь амьдралд нь том эргэлт болсон юм билээ. “Заяа төөрөг гэж хачирхаад барамгүй юм” гэж хэн нэгний уулга алдаж байсныг жүжигчин Н.Бадралын амьдрал яах аргагүй нотлох шиг. Эгээ л бүтээсэн дүр шигээ амьдрал нь бартаатай байсан тэрээр киноны хоёрдугаар ангийг хийсний дараа сая л нэг зүгээ олж, түшиг тулгуур болох сайхан эмэгтэйтэй учирчээ. Найз бүсгүйгээ дагуулан урд хөршийг зорьсон Н.Бадрал шинэ амьдралаа төвхнүүлж, сургуульдаа багшлаад тун ч хийморьтой яваа аж.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top