Хайртайгаа хэлье, Аавын минь бичсэн захиа зэрэг дуугаараа та бидний танил болсон залуу дуучин Б.Мөнхбаяр залуу дуучин Жимсээтэй арван жилд болон оюутны ширээнд тохой нийлүүлэн суудаг байсан нэг ангийн андууд ажээ. Сургуулиа төгсөөд амьдрал дээр гараад хэн хэн нь хувийн амьдрал, ажлаа хөөсөн ч хуучин дурсамжаа дуучид эргэн сэргээдэг бололтой. Тодруулбал дуучид хуучны дурсамжаа сэргээгээд зогсохгүй зочид буудалд “хувийн уулзалт” хийдэг байна. Дуучин Б.Мөнхбаяр гэр бүлтэй ч ангийн андаасаа хагацаж чадахгүй үе үе уулзах болсон энэхүү нууц уулзалтын талаар урлагийнхан ч мэддэг юм билээ. Харин дуучин Жимсээгийн хувьд Мөнхбаярыг нууцхан хүлээдэг бололтой айлын өрх татаж, хэн нэгэнтэй дэр нэгтгээгүй юм.
Өдгөө нууц амрагууд хамтран шинэ жилийн үеэр гарах зохиомжид хамтран тоглоод завгүй байгаа бөгөөд хувь хувьсгалын ажлаа хамтдаа амжуулан аз жаргалаар дүүрэн явна.
А.Маша
Сэтгэгдэл ( 1 )
hooy 1 angiih hmeen yj mdj bgn !!!!