Нийслэлийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд жил бүр “Цагдаа таны төлөө” зөвлөгөөн болдог билээ. Энэ арга хэмжээний хүрээнд цагдаа нарын мэдлэг, ур чадвар болон тэдний ахуй амьдралыг сайжруулах тал дээр анхаарч, нийгмийн сайн сайхны төлөө уриалга гаргадаг юм. Тэгвэл энэ жилийн зөвлөгөөн маргааш болох гэж байна. Зөвлөгөөнтэй холбоотойгоор нийгмийн сайн сайхны төлөө уриан дор цагдаа нар цалингаасаа 1000 төгрөг гаргаж ЭХЭШТ-д хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат хандивлалаа.
ЭХЭШТ хүчин чадлаасаа хоёр дахин хүн хүлээн авч үйлчилдэг болохоор тоног төхөөрөмжийн хүрэлцээ тааруу байдаг аж. Хамгийн хомсдолтой аппаратад нярайн хүчилтөрөгчийн аппарат ордог байна. Үүнийг харгалзан үзсэн цагдаа нар ийнхүү хүчилтөрөгчийн аппарат хандивлаж байгаа нь энэ юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )