Н.Энхбаяр хоёр дах амьдралаа эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

Нөхрөөсөө түрүүлж улс төрд хүч үзэн, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзлээд байсан ч хувийн амьдралдаа анхаарал хандуулсан хүн бол тэргүүн хатагтай асан Цолмон. Тэрбээр нөхрийнхөө улс төрийн карьерийг дуусахтай зэрэгцэн хамтын амьдралдаа цэг тавьсан билээ. Өдгөө хилийн чанадад амьдарч байгаа хатагтай Цолмонг ганцаараа биш гэдгийг “найзууд” нь ярьдаг. Хууль ёсны эхнэр нь ийнхүү өөрийн зам мөрөө хөөсөн болохоор Н.Энхбаяр ч гэсэн амьдралаа боджээ. Тэрбээр энэ удаад өөрөөсөө 10 насаар дүү Алтанзул хэмээх бүсгүйтэй хамтран амьдарч эхлээд байгаа юм. Алтанзул нь УИХ-ын гишүүний туслах, Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан гэнэ. Төрийн ордонд ажиллах болсон нь Намбарын хүүгийн хараанд эртнээс өртсөн бололтой шүү.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top