Шведийн шүүх С.Бат-Отгонд ял оноосон эсэхээ ирэх долоо хоногт мэдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 10

 “Ice Top” хамтлагийн экс гишүүн С.Бат- Отгоны шүүх хурал Швед улсад уржигдар болсон. Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 11- нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэх үндэслэлээр буруутгаж шүүж байгаа юм. Хэдийгээр түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр 13 жилиин ял төлөвлөөд байсан юм. Харин шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-С.Бат-Отгонд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарсан уу?

-Өчигдөр /уржигдар/ шүүх хурал нь болсон. Гэхдээ шүүхийн шийдвэр хараахан ирээгүй байна. Ер нь Европын холбооны улс аливаа хэргийн шүүх хурлын тогтоолыг тэр дор нь танилцуулдаггүй.

-Тоггоол нь хэзээ ирэх бол.

-Ер нь долоо хоногийн дараа ирчих байх гэж бодож байна.

-Шүүх хуралд манай талаас ямар хүмүүс оролцсон бэ?        

-Монгол улсаас Шведэд суугаа манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч оролцсон байгаа. Мөн тус улсын Өмгөөлөгчийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч С.Бат-Отгонд эрх зүйн туслалцаа үзүүлсэн.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top